Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хятадад 27 настай ганц бие эмэгтэйг “шен нү”буюу “хаягдсан эмэгтэй”гэж нэрлэдэг

$
0
0

4291

БНХАУ-д 27 настай ганц бие эмэгтэйчүүдийг “Шен нү” буюу “хаягдсан эмэгтэй” гэж үздэг байна. Энэ хачин онцгүй үг, ойлголт мэдээллийн сүлжээгээр тархаж, АНУ-д ч энэ үгийг хэрэглэх болсон байна.

2007 онд Эмэгтэйчүүдийн Холбоо Шен нү гэх энэ үгийг үгсийн санд нэмсэн байна. 27 нас хүрсэн ч ганц бие байгаа охидын талаарх Хятад гэр бүлүүд болоод Хятадын засгийн газрын үзэл нь орчин үед хэрхэвч байж болшгүй хэрэг юм. Гэсэн ч Хятад улсад 30 нас дөхсөн эмэгтэйчүүд интернэтийн тусламжтайгаар “найз залуу” түрээслэх болсон байна. Ингээд тэд түрээсийн залуугаа гэр бүлийнхэндээ танилцуулдаг. Үүгээр гэр бүлийнхэндээ ирээдүйн нөхрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилготой.

Туйлын явцуу гэмээр энэ үзэгдэл нь нийгмийн болон гэр бүлийнхний дарамтад өгөх хариулт болдог байна. Эцэг эхчүүдийнх нь хувьд, “Шен нү” буюу 27 хүрсэн ч ганц бие байгаа охид нь бүхэл гэр бүлийнх нь хувьд маш ичгэвтэр хэрэг гэж үздэг. Яагаад ийм зүйлд хүрэв гэхээр, 2007 онд анх удаа Шен нү гэдэг ойлголт гарч ирж удалгүй, Хятадын төрийн зөвлөл “шеннү”-д анхаарлаа хандуулахын тулд Хүн ам, Гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийг сайжруулах тушаал гаргажээ. Эндээс үзэхэд, шен нү гэх ойлголт нь Гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрт зориулсан засгийн газрын нэг техник мэт санагдаж байгаа юм.

Э.Лхагва


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles