Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Шинэхэн эцэг эхчүүдэд бусдын хэлж өгдөггүй зүйлс

$
0
0

Шинэхэн аав ээжүүдэд хүүхдээ асарч өсгөнө гэдэг амаргүй даваа. Мэдэхгүй, чадахгүй зүйлс маш их гардаг ч бусад эцэг эхчүүдээс, өөрийн аав ээж, найз нөхдөөсөө асууж лавладаг. Тэгвэл энэ удаад шинэхэн аав ээжүүдэд бусдын хэлж өгдөггүй сонирхолтой зүйлсийг сонирхуулъя. Үнэхээр ингэж бодогдох үе байдаг шүү.

1464320145_58907c1fb36313edoriginal

Ээжүүд маш олон удаа уйлмаар бас хашгирмаар санагдах үе байдаг. Гэхдээ энэ хэцүү байдлыг зөвхөн та л мэдрэнэ гээд боддоо. Таны нөхөр, аав ээж, хадам эцэг эх нар энэ байдлыг ер ойлгохгүй. Ийм үед та боломжтой зүйлсийг мөрөөдөж, ганцаараа хэсэгхэн ч болов хугацааг өнгөрөөхийг бодно.
Зарим тохиолдолд ээж та “яагаад би энэ бүхнийг хийх ёстой гэж”, ” цаг хугацааг буцааж болдог ч болоосой ” гэсэн сонин зүйлсүүд ч толгойд эргэлддэг.
Бяцхан үрс чинь хэзээ нэгэн цагт том болно, том бололгүй энэ хэвээрээ л байдаг бол мөн ч хөөрхөн шүү.
Хүүхдээ насанд хүрч, гэрээсээ явах тэр өдөр цаг хугацаа зогссон мэт л санагдах байхдаа.
Өдөр бүр хийдэг, жижиг зүйлсүүд ч бухимдал авчрах тохиолдол бий. Жишээ нь хүүхдийг оруулах усны хэм заавал 36 градус байх ёстой.
Танихгүй хэн нэгэнд хөхөө харуулна гэдэг тийм ч таатай бус зүйл. Гэхдээ та хүүхдээ хөхөөр хооллож байгаа ээж шүү дээ.
Маш бага унтах. Сайхан амрах гэдгийг ч мартана.
Өглөө хамгийн түрүүнд сэрнэ /шөнө хэдэн удаа сэрэхийг хэн ч тааварлахгүй/ Нойр муутай сэрэх болгондоо би чадахгүй нь ээ гэж боддог ч та хийж л байдаг.
Хүн бүр эцэг эх болох сайхан гэдэг ч эхний хэдэн долоо хоногийг хэрхэн өнгөрдөг талаар хэзээ ч шинэхэн эцэг эхчүүдэд хэлдэггүй. Учир нь та хамгийн хөөрхөн үр жимсээ өсгөж байгаа шүү дээ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>