Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээрээ олонд танигдсан нэвтрүүлэгч П.Анужин энэ удаад МАН-аас Баянзүрх дүүргийн 54 тойрогт нэр дэвшихээр боллоо.
Тэрбээр энэ тухайгаа, “МАН хамгийн тулгатай ууган хүчин. Өнөөдрийн бага хурал амжилттай боллоо ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Мөн олны танил хүмүүсээс Болор цомын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймгийн 12-р тойрогт, Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн 29-р тойрогт тус тус нэр дэвшихээр болжээ.
Харин Эрчим хүчний сайд Д.Зоригт, МАН-ын генсек асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын нэрс Удирдах зөвлөл дээрээс хасагдсан байна.