Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хөтлөгч Д.Санчирмаа дуучин Анутай “өрсөлдөж” байна

$
0
0

Зохиолч Д.Даржаа агсаны охид болох Д.Сарангуа, Д.Маралгуа нарыг нэгэн үеийн сонсогчид нь  андахгүй. Нэгэнтээ “Авгын цагаан уул” тоглолт, цомгоороо хэсэгтээ шуугиулж байсан бол дүү Д. Маралгуа нь охидын “Спайк” хамтлагийг байгуулан дуулж байсан юм.  Өдгөө Д.Маралгуа харийн залуутай гэрлэж, хилийн чанадад амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Харин эгч нь уран бүтээлээсээ хөндийрч, нэлээд хэдэн жил Энэтхэг улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн.

Харин Даржаа агсны гал дээр гарсан зээ бол Д.Санчирмаа юм. Нэг үе “UBS” телевизийн нүүр царай болж байсан тэрээр хэсэг хугацаанд завсарлага авсны дараа дахин эфирт ажиллах болоод байгаа. Үүний сацуу реклам, клипний ажилдаа  ч ханцуй шамлан орсон бөгөөд энэ удаад Италийн “Wycon cosmetics” брэндийн Монгол дахь нүүр царайгаар сонгогдон дуучин Анутай гоо үзэсгэлэнгээрээ “өрсөлдөж”  байна.

PHOTONEWS.MN


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>