Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Өргөст хэмхээр хийх салатны жорууд

$
0
0

784b17a2a07e4a7449ce887101038b11Гоньдтой өргөст хэмхийн салат
Орц:
Өргөст хэмх – 500гр
Бөөрөнхий улаан сонгино – тал
2 а/х том ширхэгтэй давс /kosher salt/
2 а/х элсэн чихэр
2 а/х улаан дарсны цуу
2 а/х цагаан цуу
Аяганы тал хэмжээтэй ус
Бага зэрэг ногоон гоньд
Хийх арга:
Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгаад л боллоо.

Өргөст хэмх, гүзээлзгэний салат
Орц:
Өргөст хэмх – 1 ширхэг
Гүзээлзгэнэ – хүссэн хэмжээгээр
Балзамик цуу – 2 амны халбага
Зөгийн бал – 2 амны халбага
Хийх арга:
Өргөст хэмх болон гүзээлзгэнээ зурагт үзүүлсний дагуу хэрчээд, саванд хийж хутгана. Жижиг аяганд зөгийн бал, цуугаа хольж сайтар хутгаад салатандаа нэмж өгөөрэй. Энэ салатыг хадгалахгүйгээр тэр дор нь хэрэглэвэл амт нь илүү сайхан шүү.
Өргөст хэмхийн Капресе салат
Орц:
Үрлэн улаан лооль хүссэн хэмжээгээр
Өргөст хэмх – 1 ширхэг дундаж хэмжээтэй
Мозарела бяслаг – 250 грамм
Базилын навч – 10-с 12 ширхэг
Чидун жимсний тос – 2 амны халбага
Балзамикын цуу – 1 амны халбага /Balsamic Vinegar/
Сармис – 1 хумс
Давс, перец, элсэн чихэр хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Улаан лоолио 2 хэсэг болгож, өргөст хэмхээ хальслаад улаан лоолины хэмжээтэй ойролцоо болгож хэрчинэ. Харин базилын навчыг мөн ижилхэн хэмжээтэйгээр хэсэглэн хувааж өгөөрэй. Сармисаа жижиглэн хэрчиж бэлдэх хэрэгтэй. Том саванд улаан лооль, өргөст хэмх, мозарела бяслаг болон базилын навчаа хийнэ. Жижиг саванд чидун жимсний тос, балзамикийн цуу, сармис, давс, элсэн чихэр, перецээ хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгана.

Мөн дээрх салат бүрийг хийснээс хойш хөргөгчинд 2-3 хоног хадгалах боломжтой. Шарсан хайрсан, өөх тос ихтэй хүнд хоолны араас даруулга болгож идвэл хоол боловсруулах эрхтэнд ч тустай.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles