Өнөө цагт маникюр гэдэг үгийг дуулаагүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. Гар арчлах гэсэн утгатай энэхүү үг нь хумсны хэлбэрийг янзлаад зогсохгүй хумсны махыг авч, өнгөлж, будахыг хэлдэг юм. Энэхүү гоо сайхны үйлчилгээг охид, бүсгүйчүүд маань 7-10 хоногт нэг удаа хийж байвал зохилтой.
Хумс засалтанд 2, 3 хөндлөн зураастай хуурай, хумс богиносгох бахь, хайч /шулуун, махир хошуутай/, мохой ирмэгтэй мах хөндийрүүлэгч, хумсны бохирдлыг цэвэрлэх сойз, хатаагч зэрэг багажууд хэрэг болно.
Эдгээр багажуудыг хэрэглэхийн өмнө 70 хувийн спирт, этилийн спирт, эсвэл ариутгах уусмалд хийж ариутгах нь чухал юм. Үүний дараа хаттал нь арчаад маникюр хийх ажилдаа ороорой. Сайхан хумс таны нэрийн хуудас болсон өнөө цагт гар арчилгаа хийгээд хумсыг орхигдуулж ер болохгүй.