Сонгуулийн тухай хуулийн
30.2-д “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нийт 1336 нэр дэвшигч нэр дэвшиж буй. Эдгээр нэр дэвшигчийн 966 нь тойрогт нэр дэвшиж буй бол 370 нь улс төрийн намын жагсаалтад бичигдэж буй.
Сонгуулийн ерөнхий хороо “Тунгаахуй” өгөгдлийн урлантай хамтран гаргасан мэдээллээр нийт нэр дэвшигчийн 61 хувь эрэгтэй, 39 хувь эмэгтэй байна.
13 тойрогт нэр дэвшигч 966 хүний 65 хувь нь эрэгтэйчүүд бол намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байна. МАН, АН-аас нэр дэвшигчдийн 30 хувь эмэгтэй.
19 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг харвал дэлгэрэнгүй харуулвал,
Монгол ардын нам-70 хувь эрэгтэй, 30 хувь эмэгтэй
Ардчилсан нам-70 хувь эрэгтэй, 30 хувь эмэгтэй
Иргэний хөдөлгөөний нам-56 хувь эрэгтэй, 44 хувь эмэгтэй
Хүн нам-53 хувь эрэгтэй, 47 хувь эмэгтэй
Шинэ нэгдсэн эвсэл-67 хувь эрэгтэй, 33 хувь эмэгтэй
Үнэн ба зөв нам-64 хувь эрэгтэй, 36 хувь эмэгтэй
Иргэний зориг ногоон нам-58 хувь эрэгтэй, 42 хувь эмэгтэй
Ард түмний олонхийн засаглал нам-65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй
Үндэсний эвсэл-59 хувь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй
Ард түмний хүч нам-48 хувь эрэгтэй, 52 хувь эмэгтэй
Иргэдийн оролцооны нэгдэл нам-40 хувь эрэгтэй, 60 хувь эмэгтэй
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-53 хувь эрэгтэй, 47 хувь эмэгтэй
Эрх чөлөөний эвсэл нам-53 хувь эрэгтэй, 47 хувь эмэгтэй
Эх орон нам-70 хувь эрэгтэй, 30 хувь эмэгтэй
Монголын хүний төлөө нам-60 хувь эрэгтэй, 40 хувь эмэгтэй
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-57 хувь эрэгтэй, 43 хувь эмэгтэй
Монгол консерватив нам-59 хувь эрэгтэй, 41 хувь эмэгтэй
Монголын социал демократ нам-67 хувь эрэгтэй, 33 хувь эмэгтэй
Монголын либерал ардчилсан нам-100 хувь эрэгтэй
Эх орончдын нэгдсэн нам-100 хувь эрэгтэй
Бие даан нэр дэвшигчдийн 98 хувь нь эрэгтэй, хоёр хувь нь эмэгтэй.
Иргэдийн оролцооны нэгдэл намын эмэгтэй нэр дэвшигчид хамгийн өндөр хувьтай бөгөөд нэр дэвшигчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.