Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Г.Нандинзаяа Дэлхийн цомын АШТ-ий хүрэл медаль хүртэв

$
0
0

527-1461726441Я-нандин-nРио-де-Жанейро хотноо болсон буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний 50 метрийн зайд гурван байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа хүрэл медалийн эзэн болов.

Уг дасгалд 55 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор шигшээ наймд шалгарч, улмаар шигшээд 443,3 оноо хүртсэн амжилтаар хүрэл медаль хүртэв. Олимп, дэлхийн медальт Хорватын тамирчин Пэжич Шнжезана энэ дасгалд тэргүүлсэн бол дэлхийн аварга Германы тамирчин Барбара Энгледер мөнгөн медалийн эзэн болов.

Г.Нандинзаяагийн хүртсэн хүрэл медаль нь манай урт буучдын энэ дасгалд авсан Дэлхийн цомын анхны медаль бөгөөд түүний хувьд  2016 оны олимпийн эрхээ хүртээд байгаа юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>