Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Xүүхдийн хүмүүжилд юуг анхаарах вэ?

$
0
0

49670_94187Хүүхдийн хүмүүжлийн талаар маш их ярьдаг. Тэгэхдээ ерөнхийд нь, бүхэлд нь хамруулж ярих дуртай улс бид. Ингэснээр энэ асуудлын объектив чанар бүдгэрээд явчихдаг.

“Хүүхэд үгэнд орохгүй байна”, “хэнийгээ дууриасан хүүхэд вэ”, “түүний төлөө бүхнийг зориулаад ч нэмэргүй байна” гэх мэтчилэн гомдол эхийн зүгээс тасардаггүй. Тэгвэл хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах вэ?

Харамч зан
Хүүхэд тань зожиг, бүхнийг өмчлөх дуртай, бусадтай нийцгүй зан авир гаргадаг. Хайр анхаарал дутсан хүүхэд үүнийгээ нөхөхийн тулд тоглоом, эд зүйл цуглуулж сэтгэлийн ханамж эдлэх дуртай болчихдог. Ийм хүүхэд бусадтай хуваалцах талаар ямар ч ойлголтгүй болох нь бий. Хожим энэ зан байдал нь төлөвшил болж нийгэмд хөл тавих үедээ харамч, зожиг, нийцгүй нэгэн болоход нөлөөлөх талтай. Тиймээс эцэг эхчүүд хичнээн завгүй байсан ч хүүхэдтэйгээ харьцах, анхаарал тавих цаг заавал гаргаж байх хэрэгтэй.

Зөрүүд зан
Ийм зан хожим нь хүнд маш их гай авчирдаг. Эрүүл ухаанаас хальсан, муйхар зөрүүд зангийн тухайд шүү. Бага байхаас нь эцэг эхчүүд хүүхдийг өөрсдийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь ийм үр дүнд хүргэдэг. Үсээ самнах, хувцсаа өмсөх, тоглоомоо хураах гээд бүх л жижиг сажиг асуудалд эцэг эх нь хэт оролцож, өөрсдийн үзэл бодлоор байлгах гэдэг нь буруу юм. Түүний хийж байгаа юм сэтгэлд тань нийцэхгүй байсан ч хүлээцтэй ханд. Түүнд ямагт хувилбар үлдээж бай. “Чиний хийсэн чинь зөв байна. Гэхдээ ингэж хийвэл ямар вэ?” гэх зэргээр харьцуулах боломжийг хүүхдэд нээлттэй орхи.

Уур уцаар
Ер нь хүүхэд хажууд байгаа хүмүүсийнхээ зан төлөвийг “өвлөдөг” юм шүү дээ. Автобус унаа, гудамж талбайд чарлаад, орилоод уначихдаг хүүхдийг бид цөөнгүй харсан. Эцэг эх нь яаж ч чаддаггүй. Гэр бүлийн ерөнхий дүр зургийг харуулаад л өгч байгаа юм. Томчууд гэртээ ямагт уур уцаартай байх, бие биенээ хүндэлдэггүй ахуйн асуудлаа түүртдэг, бусдыг буруутгадаг, хэт шүүмжлэмтгий, хүүхдийн дэргэд хэрүүл тэмцэл хийдэг гэр бүлд хүүхэд уур уцаартай болчихдог.
1372485017_arwan_durem
Асуудалтай хүүхэд
Тов томоотой “хөдөлгөөнгүй” хүүхдийг л “сайн” гэж үзэх ойлголт түгээмэл байдаг. Хүүхдийг тийм болгохын төлөө ч зүтгэдэг. Юм л бол болохгүй “битгий” гэх мэтчилэн хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлачихдаг. Харин ийм “асуудалгүй” хүүхэд сайн уу, муу юу гэдгийг огт бодолцдоггүй. “Чих амар чимээгүй” шиг байвал болох нь тэр, “Киногоо тавтай үзэхсэн” гэсэн бодлоор бид хүүхэддээ хандах нь бий. Үр дүнд нь хүүхэд маань өөрийн гэсэн үзэл бодолгүй, болохгүй бүтэхгүй юмыг даган дууриах дуртай, бусдын нөлөөнд автамтгай, нийгэмд идэвхгүй, үлбэгэр дорой нэгэн болж төлөвшин хүмүүждэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг “асуудалгүй” болгох гэж зүтгэх бус харин ч тоо тоомшгүй асуултанд нь хариулах, буруу зөвийг ялган салгаж ойлгуулах, хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй байхад анхаарах нь зөв юм шүү дээ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>