Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Тасалгаанд ГҮЗЭЭЛЗГЭНЭ тарих амархан аргууд

$
0
0

Гүзээлзгэнэ бол манай дэлхий дээрх хамгийн тансаг чамин жимс билээ. Гэхдээ энэхүү жимсийг тасалгааны нөхцөлд тарих таны бодсоноос ч амархан шүү. Энэхүү гайхалтай сайхан амттай жимсийг хүнсэндээ хэрэглэхийн тулд захаас үнэтэй худалдан авахын оронд гэртээ, тасалгаандаа тарих сонирхолтой хүмүүст зориулан гүзээлзгэнэ тарих хоёр төрлийн амархан аргыг хүргэж байна.

Гүзээлзгэнэ нь ургацаасаа хамаарч дотроо 2 үндсэн төрөлтэй байдаг

1рт Байнгын үр жимс өгдөг буюу улирал хамаарахгүйгээр таатай орчинд ургадаг. Онцлог нь тасалгаанд тарихад тохиромжтой амархан ургадаг. Том ширхэгтэй гүзээлзгэнэ үндэсний угаас доошоо чиглэлтэй ургадаг.

2рт Зуны улиралд жимслэдэг гэсэн хоёр төрлийн үрсэлгээ байдаг. Онцлог нь зуны улиралд ургадаг, тасалгаанд тарьж болно. Жимс нь навчнаасаа дээш гарч ургах ба жижиг биетэй байдаг ч тун амттай байна.

Та дээрх хоёр төрлийн гүзээлзгэнээс аль дуртайгаа сонгон тасалгаандаа тариалж болно.

Эхний арга бол Үрсэлгээ суулгаж тарих арга. Үүний тулд өмнө нь жимсэлсэн эсвэл яг одоо жимслэж байгаа гүзээлзгэний навчнаас үрсэлгээ салган авч тасалгаандаа тарих юм.

Ингэхийн тулд үрсэлгээ авах гүзээлзгэнийхээ навчийг сайтар ажаарай. Навч нь шаргалтаж үзүүрээсээ хатсан эсвэл янз бүрийн толботой байвал эрүүл бус, ургац муутай, гэмтсэн үрсэлгээ гэсэн үг. Харин навч нь гэрэлтсэн ногоог өнгөтэй ямарч толбогүй байвал эрүүл байна гэсэн үг.

Гүзээлзгэнийг тасалгаанд эсвэл хүлэмжинд тарьж болно. Манай монгол шиг эрс тэс 4 улиралтай оронд тасалгаанд тарих нь илүү эрсдэл багатай байх болно.

Үрсэлгээ болгох жимсгүй, эрүүл навчтай хэсгийг үндсээр нь болгоомжтой салгаж авна. Маш зөөлөн, болгоомжтойгоор сэгсэрч илүүдэл хуучин хөрсийг бага зэрэг салгахыг хичээгээрэй. Навч, үндсийг гэмтээж хугалахаас болгоомжлоорой.

Ингээд үрсэлгээг тасалгааны температурт усанд хийж 1 цаг орчим байлгана.

Гүзээлзгэний үрсэлгээг суулгах ургамлын савыг сонгоно. Гүнзгий ёроолтой, ёроолдоо цоорхойтой хөрс амьсгалахад тохиромжтой сав байх хэрэгтэй.

Ингээд савны 4/3-аар хар шороо хийнэ. Хэтэрхий сийрэг эсвэл хэтэрхий шахаж хийхгүй байхыг анхаараарай. савны амсар үрсэлгээ суулгахад тохиромжтой задгай байвал сайн.

Ингээд савны доод талын ёроолоор ус гоожтол хөрсийг норгож услана.

Усанд хийсэн үрсэлгээг уснаас гаргаж хөрсөнд гэмтээлгүйгээр зөөлөн суулгаж өгнө. Үндсийг нь тараах маягаар байрлуулж суулгаарай.

Ингээд үндсийг бүрэн далд оруулах үүднээс дахин хөрс авч дээрээс нь зөөлөн бүрж тарааж хучиж өгнө.

Үрсэлгээ  тэгш байдлаар тогтож байх хэрэгтэй. Ингээд дахин хөрсийг нортол усална. Услахдаа үрсэлгээний навч биш үндэсрүү услахыг анхаараарай. Ингээд үргэжл нар тусдаг нарны тусгал сайтай цонхны тавцан гэх зэрэг дулаан, гэрэл гэгээтэй газар тавина.

Үрсэлгээ гэмтэлгүй, жигд өнгөтэй байх болно. Хөрсийг чийглэг байлгах үүднээс 1-2 өнжөөд услах хэрэгтэй.

Үрсэлгээ болон усалгаанаас хамаарч 2-3 сарын дотор жимс ургаж эхэлнэ. Жимс эхэндээ маш жижиг цагаан цайвар өнгөтэйгөөр ургаж аажмаар томорч улаан өнгөтэй болно.

Харин гүзээлзгэний үр ашиглан хэрхэн тарих аргыг одоо хүргэе.

Гүзээлзгэнэ ургахад хангалттай орон зайтай байхаар урт нарийн сав сонгоно. Саванд хөрсийг дүүргэж хийгээд жигд чийгтэй болтол услана.

Үрийг хөрсөнд суулгахдаа хоорондоо 15см зайтайгаар 6мм-ын гүн жижиг нүхийг хурууны үзүүрээр гаргана.

Нүхэнд 3 ширхэг үрийг байрлуулна.

Үртэй нүхийг хурууны өнгөцхөн, өндгөөр зөөлөн дарж шороогоор битүүлж өгнө.

Үүний дараа савыг дээрээс нь агаар орохооргүй битүү болгож өнгөгүй гялгар тороор таглаж өгөөрэй. Энэ нь хөрсний чийглэг байдлыг хадгалж үрийг үрслэхэд таатай орчин бүрдүүлж өгдөг.

Нарны шууд гэрэл дусах дулаан газар тавьж өдөр бүр хөрсний чийглэг эсэхийг шалгаарай. Чийглэг нь багасах үед дахин усална. Хөрс байнга чийглэг байж гэмээнэ үрсэлгээ ургана. Хатааж болохгүй. Гол нь нарны туяатай, дулаахан газар байх хэрэгтэй.

Үр ургаж навч цухуйж ургаад бүтээсэн гялгар торны ирмэгт хүрэх үед торыг авч хаяарай. Үнээс өмнө услахдаа л торыг задлаж бусад үед тортой битүү байлгах хэрэгтэй.

Гүзээлзгэний ургалт нь дээрх зурган дээр тодотгосон хэсэгт л мэдрэгдэх ба олон ширхэг навч салаалж урган багсайж эхлэнэ. Мөн тийм ч өндөр ургахгүй бөгөөд 20-30см ургана.

Нарны тусгал, усалгаа зэргээс хамаарч 1-3 сарын дотор үр соёолж, ургаж эхэлнэ. Гүзээлзгэнэ жимс улаан өнгө орж, том хэмжээтэй болж навч нь жимсийг даахаа больж унжиж эхлэвэл жимс боловсорч гүйцэж байна гэсэн үг. Мөн боловсорч гүйцсэн гүзээлзгэний гаднах хальсан дээрх жижиг жижиг шар нь гүзээлзгэний үр гэдгийг мэдэхэд илүүдэхгүй юм. Энэхүү үрийг дахин ашиглаж болно.

Эх сурвалж: www.1000jor.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles