Р.Номинг Д.Арвин гишүүний дүү барилгын бизнесмэн залуу Бадрах гэдэг залуутай суун Жасмин гэдэг хөөрхөн охинтой болоод саллаа, дэлгүүр нээлээ, дахиад нэг пастор залуутай суусан гэнээ гэх мэдээллүүд хэвлэлийн хуудсыг чимдэг байлаа. Харин газрын биш гүнжийн амьдрал мөрөөдсөнөөсөө болж нөхрөөсөө салснаа ухаарч эргэж нийлсэн хэмээн хэвлэлээр тунхаглаад авсан тэрбээр уран бүтээлдээ орсон сурагтай.
Гучтайдаа гэрлэсэн ч амьдрал болгоогүй бараг зургаан жил ганц бие ээжийн дүрд тоглосондоо харамсахын дээдээр харамсдаг гэнэ лээ. Түүний нөхөр Бадрахын хувьд барилгын бизнесээ хийж байгаа бөгөөд өмнөх амьдралаасаа хүү, охин хоёртой. Р.Номингийн хувьд ганц бие ээжээс гуньж гутарч гандан буураагүй цоглог байсан ч охиныхоо аавтай эргэж нийлснээр улам ч жавхаажсан нь илт мэдрэгдэнэ. Загас усандаа, гэр бүл бүтэн байхдаа жаргалтай гэдэг л энэ дээ.