
“Лондонгийн загварын долоо хоног” дизайнеруудын хувьд маш их дурсгалтай шоу болсон бөгөөд энэ хаврын загварын чиг хандлагыг илэрхийлэх загваруудыг бүгдийг нь авчирсан хэмээн загварынхан үзжээ.
Энэ жилийн хаврын загварын чиг хандлага 60-70-аад оны загварын чиг хандлагатай төстэй төдийгүй хаан хатны өмсгөл шиг бөмбөгөр, хөвсгөр ханцуйтай байгаа нь ажиглагдсан байна.
Энэхүү санаачилгын анхдагч нь Жонатан Андерсон байсан бөгөөд түүний хөвсгөр ханцуй Английн улирлын шилдэг загвараар тодорсон байна.
Мөрөн дээрх хайчилбар, элдэв хуниас, үрчлээстэй даавууг дизайнерууд ихээр ашиглажээ.
Энэ хаврын загварт эрвээхий зангилаа, намирсан тууз мөн л орж ирсэн байна. Түүнээс гадна торон хээ, гэрэлтдэг материал ч хоцорсонгүй. Ингээд “Лондонгийн загварын долоо хоног-2016″-ийн хаврын коллекцийг танилцуулъя.
Эх сурвалж: www.mminfo.mn