Хэдэн долоо хоногийн өмнө Холли Берри, Оливье Мартинес нар хүүхдүүдтэйгээ хамт Мексикт очиж амарснаар салахаа хойшлуулсан гэдгээ батлан харуулах шиг болов. Тэдэнд ойрхон эх сурвалжууд ч үүнийг нотолж байгаа юм.
Тэд “Бүх зүйл Холлигоос шалтгаална. Хэрэв тэр салах шийдвэрээсээ няцвал Оливье үүнийг баярлан хүлээж авна. Учир нь, тэр хэзээ ч салахыг хүсээгүй. Холли салах өргөдлөө бичих үед тэдний ажил хэрэг үнэхээр таагүй байсан. Харин одоо бол уур нь гарсан учраас байдал намжиж мэдэх юм. Оливье Холли болон хүү Матеодоо дэндүү хайртай. Хүүгийнхээ төлөө тэр юуг ч хийхэд бэлэн. Эцэг, эх нь салвал хүү нь зовж шанална гэж үзэж байгаа. Одоо тэдний харилцаа сайжирсан бөгөөд бүх асуудлууд ард хоцорсон. Тиймээс ухаалаг шийдвэр гаргах болов уу” хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn