Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Би ганц бие бардам бүсгүй

$
0
0
tumblr_n9xnsbfCtx1ttxb55o1_1280Аав ээж, ах дүү төдийгүй найз нөхөд маань ч бас намайг хүнтэй суухыг ятгана. Оройтлоо л гэнэ, нас чинь явлаа л гэнэ. Хүнтэй суудаггүй, хүүхэд гаргадаггүй хүнийг амьтан хүн ад үздэг л гэх юм.
Яахав дээ, миний нас жил жилийн энгээр нэмэгдэж ахих нь үнэн. Тэглээ гээд би хүн амьтны хэл ам, муу муухай үг төдийхнөөс болоод хамгийн сайхан хүсэл мөрөөдлөө гээх хэрэг үү? Хамгийн сүүлд би ингэж бодлоо. Хэдэн жилийн өмнөөс л ам хэлтэй бүхэн аминчлан захидаг, асууж сургалдаг ганц л зүйл нь “Хүнтэй болж байна уу?” Энэ үгэнд би эхлээд эмзгэлдэг байлаа, дараа нь залхдаг болсон.
Одоо бол харин эрс эсэргүүцэж байна. Яагаад гээч. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж, өөрөө өөрийгөө хүндлэхийн тулд юм. Бүсгүйчүүд минь зөв сэтгэхүй, зөөлөн сэтгэлээр биесээ нэг хардаа. Улс орон бүү хэл дэлхий даяараа хүйсийн тэгш харицаа алдагдсан байна. Хэн нэгний амны бай болохгүйн тулд өөр нэг эмэгтэйн нулимсыг барж, хүүхэд өнчрүүлэх хэрэг гарч байна. Эсвэл ямар ч зорилгогүй, золбин гээд хэлчихсэн ч хатуудахааргүй залуус гудамжаар нэг хөлхөлдөн байна. Архины үнэр, арчаагүй зан, аймхай хулчгарт идэгдсэн залуусыг засаад авна гэвэл ёстой л үлгэрийн далай даа.
Энд тэндхийн хурган дарга нарын ээлж солионы бүсгүй байхыг ямар эмэгтэй хүсэх билээ дээ. Эх орондоо ихийг бүтээх чадвартай, эрдэм мэдлэгтэй залуус нь харийн орны хөгжилд хөгжил нэмээд л завсар чөлөөгүй ажиллаж яваа даа. Миний л хувьд хувь заяаныхаа ханийг хүлээх л үлдэж байна даа. Яарвал даарч, ядарвал зүдрэнэ гэдэг дээ. Заяаны хань зам дээр гэдэг үгэнд итгэхээ хэдийн больсон. Зам дээр минь согтуурхсан, аархсан, амьдралаа даатгах нь бүү хэл амьдарч ч чадахгүй олон арван залуус байна. Шар бор нар хоногийг, шар айрагны бөглөө мулталж өнгөрөөх эр төдий хүн надад хэрэггүй.
Намайг сэргээхгүй юм бол салхи байгаад яах юм бэ?
Намайг эзэмдэхгүй юм бол чи хэрэггүй гэх үгтэй дуу байдаг даа. Яг л үүн шиг. Энэ яваа нас, амь амьдралыг минь хайрлан, энхрий үрсээ тэтгэн тэжээж чадахгүй л юм бол эр нөхөр надад хэрэггүй.
Яадаг юм бэ? Би зоригтой хэлнэ. Аминдаа арчаатай, айл гэр, ах дүү, найз нөхдөө ч өөд нь дээш нь татах тэнхээтэй, хийморлог эр хүнтэй учран учиртлаа би хүлээнэ. Тиймээ би ганц бие бардам бүсгүй.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>