
Эзэгтэй та бүхнийг өнөө оройн хоолондоо махан рулет хийхийг санал болгож байна. Амттай, үзэмжтэй, хурдан болдог энэхүү хоолыг юутай ч хамт хачирлан идэж болно.
Орц:
- Өндөг – 4-5 ш
- Сүү – 5 ц/х
- Гурил – 1 аяга
- Давс
- Сонгино
- Чинжүү – нэг
- Мах – ойролцоогоор 1 кг татсан мах
- Крахмал эсвэл талх
Саванд өндгөө хагалан хийгээд сайтар хутгана.
Дээрээс нь сүү, гурил, бага зэргийн давс хийгээд сайтар хутгана. Гурилаа бага багаар цацаж хийгээрэй.
Гурилаа хийгээд хутгах явцад гурил бөөгнөрч жижиг бондгорууд үүсдэг. Үүнийг дараах байдлаар алга болгоно.
Бэлэн болсон өндгөн дээрээ амтлагч болон нарийн ногоо хийж болно. Миний хувьд бага зэргийн сонгино, 3 өнгийн чинжүүг жижигхэн дөрвөлжин хэрчиж хийсэн.
Үүнийгээ хайруулын тавган дээр 4-5 удаа багаар таслан шарна. Ингээд дараах байдалтай болно.
Одоо махаа бэлдэе. Махан дээрээ мах зэрэг ус, давс хийнэ. Крахмал байвал крахмалаа хийгээд, байхгүй бол сүүнд эсвэл усанд талх дэвтээгээд махан дээрээ хийгээд бүгдийг нь сайтар хольж базна. Крахмал, талх зэрэг нь махыг сайтар барьцалдуулж өгдөг.
Махаа бэлэн болсон өндгөн дээрээ жигд тараан тавьж хуйлана. Дараа нь дахин өөр өндгөн дээр махаа тараан тавиад голд нь өмнөх хуйлсан өндгөө хийн дахин хуйлна.
Бэлэн болсныгоо хутгаар жигд зүсэн, тосолж бэлдсэн листэн дээрээ тавьна. Маш амархан болдог учраас дуковоо 200C хүртэл халаагаад 10-15 минут байлгаарай.
Ингээд л ороомог маань бэлэн боллоо.