“Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн олимпын наадмын тэшүүрийн холимог багийн төрөлд ОУХМ Б.Сумъяа түрүүлж алтан медаль хүртсэн.
Төр засгаас багш шавь хоёрын амжилтыг мялааж Б.Сумъяаг 40 сая, дасгалжуулагч Д.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнахаар болжээ.
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа батламжийг Монголын бүх ард түмний XIV их наадмын нээлтийн үеэр гардуулан өгчээ.