UFC-гийн дэлхийн аварга, Ирланд тулаанч Конор Макгрегор эхнэрийнхээ талаар дараахь үгсийг хэлсэн байна.
“Бид хоёр хамтдаа найман жил амьдарч байна. Дублин хотоос 30 километрийн зайд орших ажилгүйчүүдэд хямдхан түрээслэдэг байранд амьдардаг байлаа. Би ажилгүй байсан болохоор бүх цагаа зааланд өнгөрүүлнэ. Дэлхийн аварга болно гэж өөртөө итгэдэг байлаа. Эхнэр минь ч гэсэн надад итгэнэ. Хэдийгээр мөнгө муутай, орчин тааруу ч гэсэн тэр маань намайг зөв хооллож, дэглэм сайн бариулахын тулд өөрийгөө миний төлөө зориулсан юм. Өндөр ачаалалтай бэлтгэлээс их ядраад ирэхэд “Конор, би мэдэж байна аа. Чи минь чадна аа” гэж урам өгдөг байлаа. Одоо би сая саяар нь мөнгө олж байгаа. Миний тулааныг үзэхээр 50-70 мянган хүн ирж байна. Одоо би үнэтэй машин, хүссэн хувцас, хүссэн байраа авч чадна. Эхнэр минь ч гэсэн. Тэр маань бүр надаас илүүг хүртэх эрхтэй. Тэр минь одоо ч гэсэн миний дэргэд хэвээрээ…”Чи чадна аа” гэж хэлсэн хэвээрээ л байгаа” гэж #Конор_Макгрегор өгүүлжээ.
Р.Гэгээ
↧
Конор Макгрегор: Эхнэр бид хоёр ажилгүйчүүдэд хямдхан түрээслэдэг байранд амьдардаг байлаа
↧