Анхны эхнэрээсээ хойш дөрвөн бүсгүйгээр цайгаа чануулсан Ц.Мянганбаяр өмнө нь Топ Д.Пүрэвсүрэн, мисс Д.Ариунцэцэг зэрэг моделиудтай хамтран амьдарч байсан бол өдгөө Топ О.Пүрэвдуламтай нэг гэрт орж, 2013 онд охинтой болсон.
Тэгвэл “алтны магнат”-ын эхнэр болсон цагаасаа хойш загварын тайзнаа гарч ирэхээ больсон гэж хэлж болох Д.Пүрэвдулам үнэхээр Ц.Мянгарбаярын эцсийн зогсоол уу?
Ямартай ч одоогийн байдлаар “Анчин” эр маань ямар нэг бүсгүйтэй нэр холбогдоогүй байгаа бөгөөд “Ц.Мянганбаяр дампуурчээ” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Гэвч эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь гэдэг дээ.
А.Док