ОХУ-ын “Народный артист-3″ тэмцээний ялагч, “Премьер министр” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Ариунзулын нөхөр, Монголын сайхан залуусын нэг гээд тоочоод барахгүй тодотголтой дуучин бол мэдээж Б.Амархүү.
ОХУ-ын рок попын тогоонд бэлтгэгдэж, Монгол төдийгүй Оросын урлагт хэдийн өөрийн байр сууриа эзэлсэн тэрбээр энэ сарын 5-нд удам залгах хүүтэй болсон.
Тэгвэл түүний эхнэр О.Ариунзул нь Дорнод аймагт төрж, өссөн бөгөөд нярайлаад удаагүй байгаа ч нөхрөө дагуулан төрсөн нутагтаа амарч яваа гэнэ.
А.Док