Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Always болон бусад брэндийн тампон, ариун цэврийн хэрэглэлүүдээс химийн хор илэрчээ

$
0
0

130 131

Францад худалдаалагдаж байгаа Tampax, Always болон бусад брэндийн тампон, ариун цэврийн хэрэглэлүүдэд “химийн хор” байж болзошгүйг албаныхан хэллээ. Sixty millions de Consommateurs сэтгүүлд нийтэлснээр, 11 бүтээгдэхүүнийг шалгасны 5-д нь диоксин, шавьж устгах хор зэргийн химийн бодис илэрсэн тухай шинэ судалгаагаар баталсан байна. Энэхүү судалгаа нь “органик” гэх тодотголтой эмэгтэйчүүдийн ариун цэврийн 3100 багц бүтээгдэхүүнийг Франц болон Канадаас эргүүлэн татахад хүргээд байна.

Энэ асуудлаас үүдэж Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлээс илэрсэн химийн бодис нь хорт хавдар үүсгэдэг эсэх талаар маргаан дэгдэж эхэллээ. Түүнчлэн дурдагдсан ариун цэврийн хэрэглэлүүдийг үйлдвэрлэдэг фирмүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цэвэр, аюулгүй материалыг авдаг эсэх талаарх олон асуудал сөхөгдөж байна. Гэхдээ тампон болоод ариун цэврийн хэрэглэлээс илэрсэн хорт бодисын хэмжээ маш бага байсан бөгөөд хэр хортойг хараахан батлаагүй байгааг албаны хүн хэллээ.

Энэ явдлаас болж ариун цэврийн хэрэглэлийг сонгон хэрэглэхдээ болгоомжтой хандах, сайтар шинжлэх, арьс болон бие махбодод ямар нэг зовуурь шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ болих хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Э.Лхагва


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>