Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хүүхдээ хөхөөр хооллохдоо юуг анхаарах вэ?

$
0
0

20587_758549297592384_402974574319652991_nХөхөө зөв хөхүүл
Ингэхдээ цэх сууж, хөхний толгойг хүүхдийн аманд бүрэн амлуулна. Хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Гэхдээ 20 минутаас илүү хөхүүлэх хэрэггүй. Хөхний ариун цэврийг сайтар сахивал зохино.

Хөx үрэвсэх үед
Хөх үрэвсэх үед хавдах, хөндүүрлэж өвдөх зэргээр өвчлөмтгий болно. Мөн өндөр хэмээр халуурна. Урьдчилан сэргийлэхийн тулд хөхний ариун цэврийг сахь.
576c7c3fe97ca101ca847648f0b568cb87aa58ea
Хөхний толгой хагарсан бол
Хөхний толгой хагарсан бол яаралтай эмчид хандаж шаардлагатай эмчилгээг нэн даруй хийлгэх хэрэгтэй.

Хөхний сүү гоожих үед
Энэ нь хөхний булчингийн давхаргын эсүүдийн хөдөлгөөн хэт идэвхжсэн, эсвэл биед окитоцин ихээр ялгарсантай холбоотой. Иймд шингэнг багасгах хэрэгтэй.

Хөх зангирах
Хөхөө зөв хөхүүлэх хэрэгтэй. Хөхүүлсэний дараа тайван байх нь чухал. Мөн бүрэн сааж, шингэн юм сайн уу.

0017e9949b8b4f70big

Хөхний сүү татрах
Сэтгэл санааны хямрал, чанаргүй хооллох, хүндээр өвчлөх, хэт ядрах, дутуу саах зэргээс болж сүү татарна. Харин мөөг нь савыг агшааж, хөх зангирахаас сэргийлдэг.

Хөхний толгой гараагүй үед

Хэт том, хавтгай, эсвэл хөхний толгой нь гараагүй үед саалтуураар сааж хооллоод аажмаар дасгах нь зүйтэй.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>