Та хүмүүст буянтай сайн үйл хийгээд хариуд нь мөнгө биш, харин хүний тус дэм хэрэгтэй болсон хэний ч бол хажуугаар өнгөрөхгүй байхыг хүсэх нь хайрын гинжин холбоо юм. Энэ мэтчилэн нэг холбоо нөгөө бусадтайгаа нийлсээр хайрын урт гинжин холбоог үүсгэдэг. Ингэж асаж буй нэг галаас гэрлийн олон түм буман цацраг төрж түнэр харанхуйн дундах чиний замыг гэрэлтүүлж хүмүүст итгэл найдвар хайрлахын цагт чиний зүтгэл талаар өнгөрөөгүй, сэтгэл зүрхний чинь үр жимс улам нэмэгдсээр байгааг харна.
Нэгэн түүх ярья. Брайн говь цөлийн замаар явж байгаад замын хажууд эвдэрч зогссон Мерседес машинтай тааралджээ. Машин дотор яахаа мэдэхээ болиод будилж хоцорсон настайвтар эмэгтэй харагдав. Тэрээр машины нь өмнө зогсож өөрийнхөө хуучин Понтиакаас гарч аргаа барсан, бас айж балмагдсан эмэгтэй үрүү очлоо. Түүнийг ингэж зогсох зуур хажуугаар нь өнгөрсөн ганц ч машин зогсоогүй гэнэ. Гэтэл энэ залуу эмэгтэйд ямар нэг муу юм хийхгүй байгаа? Гэтэл залуу ”Хатагтай, би танд туслана” гэв.
Намайг Брайн Андерсон гэдэг. Намайг машиныг тань засаж байх зуур та миний машинд сууж байсан нь дээр. Тэнд арай дулаахан байгаа гэв. Түүний машины нь дугуй хагарсан байлаа. Гэвч настай эмэгтэйд өөрөө яах ч арга байсангүй. Брайн машин доогуур нь хаана нь домкрат тавихаа харж, гараа үрж бээрсэн хуруунуудаа дулаацуулаад ажилдаа орлоо. Дугуйг нь солиод залууг инээмсэглэхэд, эмэгтэй ажлын хөлсөнд нь хэдийг өгөхийг асуув. Тэрээр хэд байх нь хамаагүй хэл гэнэ. Брайн таны хүнд үед тусалсан л төдий, надад юу ч өгөх хэрэггүй гэв. Өөрт нь ч хүнд хэцүү байсан үед хэд хичнээн хүн хэрхэн яаж тусалж байсныг Бурхан мэднэ.
Брайн эмэгтэйд хандаж, хэрвээ та надад заавал төлбөр гэж өгөх гээд байвал дараа нь тус хүссэн хэн нэгний хажуугаар өнгөрч явалгүй туслаарай. Тэр хүн ч таны тусыг санаж явах болно гэжээ. Хэдэн км-ийн дараахан замын дэргэдэх зоогийн газрыг харсан эмэгтэй жаахан дулаацаж хооллохоор орлоо. Өдөржин хөл дээрээ зогссон хэдий ч үйлчлэгч бүсгүй инээмсэглэн сайхан сэтгэлээр угтаж үйлчлэх нь үнэхээр таатай. Хөл хүндтэй ч биедээ түүртсэн шинжгүй хичээл зүтгэлтэй ажиллаж буй бүсгүйг хараад настай эмэгтэй хооллож дуусаад түрийвчнээсээ 100 доллар гаргаж ирээд төлбөрөө хийлээ. Бүсгүйг хариултыг нь өгөхөөр эргээд явахад эмэгтэй маш хурдан зоогийн газраас гарч, машиндаа суугаад яваад өгчээ. Ширээн дээр үлдээсэн “Та надад хариулт өгөх хэрэггүй. Би зүгээр л хажуугаар тань өнгөрсөн. Надад өнөөдөр тусалсан шиг би ч таны төлөө л үүнийг хийлээ. Хэрвээ та надад талархаж байвал хайрын гинжийг бүү таслаарай” гэж бичсэнийг нь уншаад бүсгүйн нулимс урссаар л байлаа.
Ширээн дээр салфеткан доогуур дахиад 4 ширхэг 100 долларын дэвсгэрт үлдээсэн байлаа. Нөхөртэйгөө хоёул мөнгөний хэрэгтэй байсныг тэр эмэгтэй яаж мэдсэн юм бол гэж бүсгүй бодоод нөхрөө тэвэрч хайрлан үнсээд: ”Бүх юм сайхан болно, Брайн Андерсон минь” гэж зөөлхөн хэллээ. Эртний зүйр цэцэн үгэнд “Хийсэн буян хэзээ ч алга болдоггүй“ гэдэг. Сунгаж тусалсан гарт хэзээд хариу ирдэг. Хайрын гинжээ хэзээд ч таслалгүй үргэлжлүүлээрэй. Хариу талархал хүлээлгүйгээр эргэн тойрны хүмүүсээ хайрлаж тусалж байгаарай. Хариу нь танд гурав нугарч ирнэ. Хамгийн гол нь таны хийж байгаа бүхэн өгөөмөр, чин сэтгэлийн буян байх ёстой.