40 настай нэрт жүжигчин Ева Лонгория өнгөрсөн оны сүүлээр өөрийн мексик сүйт хархүү болох Хосе Антонио Бастоноос гэрлэх санал хүлээж аваад зөвшөөрсөн хариу өгсөн билээ.
Одоогоор тэд хуримын товоо гаргаагүй байгаа ч папарацци нар Лонгория бүсгүйг Лос-Анжелес хотод отож байгаад хэд хэдэн удаа зургийг нь дарж амжсан байна. Олон нийтийн анхаарлыг бүсгүйн зүүсэн сүйн бөгж татсан аж. Тэр бөгж томоо гэгчийн бадмаараг шигтгээтэй байсан гэнэ.
Хосе бусдаас ялгарахын тулд уламжлал болсон бриллиантаас татгалзаж, томоо гэгчийн бадмаараг шигтгээг сонгосон байна. Энэ бөгж Евад ихэд зохиж байгаа бөгөөд жүжигчин бүсгүй ч түүндээ ихэд татагдаж байгаа аж.