Баярын болон жирийн үед ч тэр, хоолны ширээ засаж үзээгүй эмэгтэй хүн гэж байхгүй. Бүсгүй хүн ширээ засахдаа юуг эхэлж тавьж байгаагаар түүний ямар хүн болохыг мэдэж болно
1. Салфетик
Ийм эмэгтэй өөрийн амьдралаа бие даан авч явах чадвартай, бусдаас нэг их хамаардаггүй. Гэхдээ түүний шийдмэг зан заримдаа бусдыг захирах гэсэн оролдлого мэт харагддаг.
2. Хундага
Уран сэтгэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй, заримдаа бусдыг гайхшруулдаг эмэгтэй. Хааяа гэнэтийн санаа, оноо дэвшүүлж, санаанд оромгүй юм санаачилдаг тул хүмүүс түүнийг түүнээ хэрэгжүүлнэ гэдэгт эргэлздэг.
3. Талх
Гэнэт шийдвэр гаргадаг ч хөнгөмсөг биш, харин ч эсрэгээр нилээд хашир, тавьсан зорилгоо тууштай хэрэгжүүлдэг.
4. Халбага сэрээ
Ийм эмэгтэй бусдад итгэдэггүй, түрэмгий догшин, авдаг шигээ өгч сураагүй. Их зантай юм шиг боловч цаанаа нэн эмзэг.
5. Таваг
Маш нухацтай, ул суурьтай, бодлогошронгуй. Сэтгэлийн хөдлөлд автдаггүй, удаан бодож тунгааж, тал бүрээс нь хянаж тооцоолсны дараа л шийдвэр гаргадаг.
6. Усны сав
Меланхолик байнга бусдаас дэмжлэг эрдэг. Амьдралын саад бэрхшээлийг бие даан туулахаар болтлоо тогтворжоогүй, өнгөрсөн амьдралын болон бусдын нөлөөнд хэт автамтгай нэгэн.