
Олонд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан өдгөө 15 нас хүрч буй бөгөөд тун удахгүй өөрийн тоглосон киноны нээлтэд оролцохоор алс холын АНУ-ыг зорихоор болжээ.
Түүний тоглосон “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” баримтат кино “Сандэнс” кино фестивалын үеэр дэлхий даяар нээлтээ хийх ажээ.
“The Eagle Huntress” баримтат кино хийх гэрээг АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ийн уран бүтээл хариуцсан захирал Отто Белл Н.Айшолпантай 2014 оны 12 дугаар сарын 6-13 нд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон олон улсын шувуучдын наадмын үеэр байгуулжээ. Мөн энэ үеэр киноны зарим хэсгийн зураг авалтыг хийсэн байна.
mnews.mn