
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр Бейонсе энэ яриа дахиад л дэвэргэж орхилоо. Тэрбээр Лос-Анжелест нөхөр Жей Зитэйгээ оройн хоолонд орчихоод зугаалж байгаад папараццийн дуранд өртжээ.
Энэ үдэш од бүсгүй секси хар даашинз өмсөж, яагаад ч юм бүсэлхийгээ бараан өнгийн цамцаар ороож, дээгүүр нь том хүрэм өмсчээ. Энэ хувцаслалтаас харахад Бейонсе сүүлийн хэдэн сарын дотор илт таргалсан нь ойлгомжтой байна.
Үүнээс гадна тэр яг л бие давхар эмэгтэй шиг гараа гэдсэндээ тавьжээ.
Бейонсе, Жей Зи нар хүүхэдтэй болох гэж жил хагасын турш хичээж байгаа юм. Тиймээс тэд охин Блю Айви Картертаа дүү гаргаж өгөх гэж байгаа байж болзошгүй.
