Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жолооч бүр эзэмшвэл зохих дадал

$
0
0

1 (1)-Машинаа асаагаад, бүсээ хийгээд, толио тааруулаад, тоормосоо шалгаад, хөдөлгөөнөө эхлэх

-Ухрахын өмнө дуут дохио өгч ойр орчимд явж байж болзошгүй хүмүүст анхааруулаад сайтар харж байгаад ухрах

-Хурдны дээд хэмжээг хороолол дотор 10, хот дотор 50, хотоос гадна 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхыг хичээх

-Уулзварт нэвтрэхээс 20 метрийн өмнө эгнээгээ эзэлж, нэгэнт сонгосон эгнээгээ солихгүй явах

-Урд талын машинаас үргэлж зайтай явах

-Хот дотор гүйцэж түрүүлэхээс зайлсхийх /Автобус болон таны машинаас өндөр тэрэгний цаана байгаа зүйлс үргэлж халхлагдаж байдгийг санах, үүнээс болж осол гарах магадлал өндөртэй/

womendrivers

-Хажууд сууж яваа хүнийг уулга алдахад сандарч, түүний хэлснээр гүйцэтгэхийг цээрлэх

-Гэрлээр амжиж орох гэж давхихгүй, уулзварт хурдаа хасаж орох Улаан=Зогс, Шар=Анхаар буюу уулзварт нэвтрээгүй тохиолдолд зогсох, уулзварт нэвтэрчихсэн үед шар ассан тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой байдгийг хэзээ ч бүү март

-Огцом зогсохоос зайлсхийх. Дохиогоо өгөөд, толиндоо хараад баруун гар тийш шахаж зогсоно

-Илүү дугуй, чирэгч, шатахууны сав, холбогч зэргийг байнга авч явах

-Бичиг баримтаа шалгаж хэвших

15121

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>