Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Энэ сайхан бүсгүй хэдэн настай вэ

$
0
0
Та энэ бүсгүйг хараад 25-30 настай гэж таамаглаж байгаа байх. Тэгвэл дараах мэдээлэл таныг алмайруулна даа.
Энэ бол Австралийн модель, жүжигчин, дизайнер Эль Макферсон. Өдгөө 51 настай. Эль хоёр хүүхэдтэй. Анхны хүүхдээ 34-тэйдээ, удаахыг нь 39 настайдаа төрүүлсэн. Тэгсэн хэрнээ л гайхалтай харагдаж байгаа биз. Макферсон домогт “Найзууд” олон ангит киноны Жоутай хамтран амьдрагч, Австралийн бүжигчин Жанин Лекруагийн дүрд тоглосон. Бас хэдэн арван жил загварын ертөнцийг ноёрхож байгаа.
Макферсон залуу харагддаг нууцаа дэлгэхдээ “Би эрүүл зөв хооллолт, найман цагийн нойр, өдөр тутмын дасгал сургуулилтад итгэдэг” гэжээ. Цагтаа сүлжээ хоолны газар ажиллуулаад дампуурч явсан тэрбээр өдгөө “Elle Macpherson Intimates” дотуур хувцасны брэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг брэнд эзэмшиж байна.
Гайхалтай энэ бүсгүйн амьдардаг гэрээс та глютен агуулсан бүтээгдэхүүн огт олохгүй. Гэхдээ түүний хэзээ ч татгалзаж чадахгүй амттаны тоонд гашуун хар шоколад, өглөөний эспрессо кофе ордог гэнэ. Макферсон эмэгтэйчүүд нас ахих тусам ажлын ачааллаа багасгаж, өөртөө болон гэр бүлдээ цагаа зарцуулах ёстой гэж үздэг.
Эль тай хоолонд дуртай. Тиймээс хаа нэг хурц, халуун ногоотой хоолоор өөрийгөө баярлуулдаг. Түүнчлэн тэр өдөр бүр, доод тал нь нэг цаг фитнес хийдэг бөгөөд бясалгал, йогт дуртай. Тэрбээр бүсгүйчүүдэд “Өдөр бүр тийм ч хүнд биш дасгал хий. Эсвэл гүй. Хамгийн гол нь өөрийгөө хэт хүчилж болохгүй шүү” хэмээн зөвлөж байна.
51 насандаа ийм залуу төгс харагдана гэдэг гайхалтай. Эндээс харахад өдөр бүрийн нөр их хөдөлмөргүй бол хэчнээн мөнгө, алдар нэр, генетик байгаад үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой байна.
\

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>