Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бөө үзмэрч сал гэхээр салчихдаг энэ амьдрал уу

$
0
0

utgagui-salaltuud-shaltgaanБи одоо 30настай мэргэжлээрээ ажлаад явж байгаа нэгэн бүсгүи байна. Надад тохиолдоод байгаа асуудал гэвэл би анх оюутан болоод нэг залуутай үерхэж 3 жил хамт амьдарсан.

Гэтэл тэрний ээж биднийг хүнд үзүүлсэн чин таарахгүй гэж байна гээд салгасан. Би хүнтэй сууж хүүхэд гаргасан ч бид өөрсдөөсөө шалтгаалахгүй асуудлаас болж аргагүй эрхэнд салсан ингээд би буцаад өмнөх найз залуутайгаа амьдарсан. Тэр бас эхнэр хүүхэдтэй болсон байсан ч салсан байсан л даа. Ингээд бид 2 нийлээд 2 жил болсон ч бас л ээж нь бид 2-г хүн таарахгүй гэж байна гээд салгалаа. Энэ бөө, үзэж хардаг хүмүүс ингээд л зүгээр амьдарч байгаа хүмүүсийг болохгүй гээд салгачихаж болдог л юм байх даа.

Хар багаасаа хайртай дуртай гээд хамт байхад 2лаа жаргалтай байдаг янз бүрийн асуудлууд гарч байгаагүй. Тэр хүн над дээр буцааад ирэхийг би мэдэж л байна. Гэхдээ амьдрал чинь тоглоом юм уу. Би чинь эх хүн хүүхдээ хамгийн түрүүнд бодно шүү дээ. Сал гэхээр салаад, санаад байна гээд ирэхээр нийлдэг ийм амьдралаас үнэхээр залхаж байгаа ч би ч гэсэн маш их хайртай .

Буцаад нийлмээргүй байна гэхдээ тэр хүн намайг өөр зүйлээр гомдоож байсангүй халамжтай амьдрах идэвх зорилготой сайн хүн. Яагаад ийм юманд итгэж амьдралаараа тоглоод байна вэ

Би яах вэ



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>