Лос-Анжелес хотноо “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 73 дахь ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. “Оскарын нэр хүндтэй” гэгддэг уг шагналыг жүжигчин Леонардо Ди Каприо хүртсэнд үнэнч шүтэн бишрэгчид нь баярлаж байх зуур моодны шүүмжлэгчид улаан хивсэн дээрх хамгийн дэгжин даашинзтай оддын жагсаалтаа гаргаад амжжээ.
Ингээд Холливудын эрхэм бүсгүйчүүд ямар даашинз сонгосныг хамтдаа харцгаая.
Женнифер Лоуренс “Dior”-ын бүсэлхий хэсгээрээ онгорхой, улаан өнгийн даашинз өмсчээ. Тэрбээр “Жой” киногоороо тус наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн.


Кейт Хадсон хоолны дэглэм хатуу сахиж, спорт зааланд хичээллэсний үр дүнд гялалздаг, зөөлөн хэрнээ задгай, хөхийг нь тодосгож харуулсан даашинзаар гангарч чаджээ. Энэ бол “Michael Kors”-ийн моодны ордны бүтээл.


Леди Гага “Мини олон ангит кино буюу ТВ-ийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон. Тэрбээр Мэрилин Монрогийн стилийн энгэртэй, шал хүрсэн урт хар даашинзаар гоёсон байна. Хилэн материалаар хийсэн энэ даашинз “Atelier Versace”-ийнх.


Британийн модель Рози Хантингтон-Уайтли алтлаг даашинз сонгожээ.

Женнифер Лопес гуяа хүртэл оноотой тод шар өнгийн даашинз өмсөж, дэгжин хөлөө гайхуулаад авсан.

Кейт Уинслет өнөөх л дуртай цэнхэр өнгийн даашинзаар гангарчээ. Мөр нь ил гарсан, бариу даашинзтай тэрбээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзэн болжээ.

“Яахаас ч буцахгүй гэрийн эзэгтэй нар”-ын Ева Лонгория “Georges Hobeika”-гийн чамин даашинзаар гангарчээ.

Түүнчлэн ёслолын ажиллагааны хамгийн дэгжин даашинзны эздийн нэгээр залуу жүжигчин Бри Ларсон тодорсон. Тэрбээр “Calvin Klein Collection”-оос сонголтоо хийжээ.
