Сүүлийн үед үндэсний хөгжмөөр дагнан уран бүтээл туурвидаг хамтлагууд шил шилээ даран гарч ирж байгаа. Тэдний нэг нь “Шанз-3” хамтлаг. Тэгвэл тэд өөрсдийн адил шанз болон ятга хөгжмөөр дагнан уран бүтээл хийдэг “БЭХИ” хамтлагийнханд хандаж өөрсдийн фэйсбүүкээр дамжуулан сануулга өгчээ.
Тэд “БЭХИ” хамтлаг нь манай хамтлагийн нэрийг барьж, бидний зураг хөгжмийг ашиглан сурталчилгаа хийн ийм бүдүүлэг үйлдэл хийж буйд үнэхээр харамсаж байна. Энэхүү үйлдлээ дахин давтахгүй байх гэж найдаж байна” хэмээн бичжээ.
Учир нь “БЭХИ” хамтлагийнхан нэгэн рестораны сурталчилгаанд тоглохдоо тэдний тоглосон аяыг ашигласан бололтой юм. Мөн “Шанз-3” хамтлагийг байгуулсан “БЭХИ” хамтлаг гэж сурталчилгааны үеэр хэлж байгаа нь тэдний дургүйг хүргэсэн бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn