Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бүтэлгүйтээд байвал яах вэ?

$
0
0

Хааяа хааяахан бидэнд юу тохиолдоод байна гэлтэй учир нь ойлгогдохгүй байдал үүсдэг. Яг л цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн үеэр дасан зохицох эсвэл бэлэн биш байхад урилгагүй зочин гэрт ирэхэд төрдөг мэдрэмж шиг тийм таагүй мэдрэмж төрөхийг хэлж байна. Энэ үеийг даван гарах л хэрэгтэй.

1. Бага ажилла

hqdefault (1)

Дээрх муухай үе ирэх хугацаанд хийх зүйл маш их байгаа хэрнээ хоногийн 24 цаг хангалтгүй байгаа юм шиг мэдрэмж бидэнд төрдөг. Илүү их зүйл хийх ёстой гэсэн дарамт араас дагаад л байна. Гэхдээ энэ үед бидэнд хамгийн хэрэгтэй зүйл нь бага багаар ажиллах юм. Хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргаж ирээд, дахин шүүгээд яг одоо үнэхээр чухал биш зүйлсээ дарчих хэрэгтэй. Магадгүй зарим нэг хийх ажил чинь маргааш, нөгөөдөр, долоо хоногийн дараа, эсвэл бүр сар, жилийн дараа ч хэрэгтэй зүйл байж болно шүү дээ. Хэрвээ тиймэрхүү ажил байвал бүгдийг нь нэгтгээд дарчих.Одоо эсвэл ойрын хугацаанд хэрэгтэй байгаа зүйлсдээ л гол анхаарлаа хандуулаад ажиллаарай.

2. Оюун бодолдоо эелдэг ханд

l_girl1

Ийм мэдрэмж төрж эхэлсэн үед хүн буруу шийдвэр гаргах тохиолдол их байдаг. Яагаад гэхээр толгойд сөрөг бодлууд хар эрчээрээ хөвөрч эхэлдэг. Хэрвээ тэгчихвэл яана, ингэчихвэл яана гээд л . Тэгсэнээ бүгдийг орхиод зугтчихмаар санагдана. Гэхдээ юу гээч! Дэмий зүйл бодож өөрийгөө зовоох хэрэггүй. Өөрийнхөө бодлоо цэгцэлж, удирдах хэрэгтэй. Наад зах нь бүх зүйл бүтнэ, болно гэж бодож байх хэрэгтэй. Өөртөө энэ бол түр зуурын зүйл гэдгийг сануулж байгаарай. Мөн дээрээс нь өдөр бүр өөрийгөө тайвшруулаад бясалгал хийчихэд ч гэмгүй шүү.

3. Завсарлага ав

Өөртөө заавал тайвшрах, оюун санаагаа цэгцлэх, сэргээх цаг гаргах хэрэгтэй. Муухай мэдрэмжтэй байгаа дээрээ өөрийгөө нэмж дарамтлавал бүр ч хэцүү. Тэгэхээр ядаж 15-30 минут эсвэл бүтэн нэг өдөр бүх зүйлээс завсарлага авч, өөрийгөө баярлуулж сэргээх зүйлийг хийгээрэй. Хэнтэй ч холбогдохгүй, ямар ч ажил бодолгүйгээр өөрийгөө амраагаад ав. Дуртай зүйлээ хий. Угсруулаад хэд хэдэн кино үзэж, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авч эсвэл өдөржин унтсан ч болно. Харин дараагаар нь өөрийг чинь сэргээдэг тэр жижиг зүйлсийг өдөр бүр хийдэг бол. Жагсаалтыг нь гаргаж байгаад өдөрт хийх зүйлсийнхээ хамгийн эхэнд нь биччих.

4. Холбогд, холбоогүй бай

iwbk

Угаасаа хамаг эрч хүч чинь байхгүй болчихсон юм шиг мэдрэгдэж байгаа юм чинь найз нөхөдтэйгөө заавал гадуур гарах гэсний хэрэггүй. Тэднийг дагаж яваад байвал үлдсэн жаахан эрч хүч нь юу ч үгүй сорогдчихно шүү дээ.Тийм болохоор нөгөө хэддээ дараа заавал хамт гарнаа гээд хэлчихэд тэд ойлгоно. Харин интернэтийн ертөнцөөр аялаж байх хэрэгтэй. Хүнтэй холбогдохгүй байлаа гээд мэдээллээс хоцроод байж болохгүй шүү дээ.

5. Амьсгал

 

Баруун гараа зүрхэн дээрээ тавиад, зүүн гараа гэдсэн дээрээ тавиад 3 удаа гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Энэ дасгалыг хийснээр маш сайн тайвширна. Ахиад нэг алхам урагш алхаад амьсгалын дасгалаа ахин хийгээрэй. Амьсгалахдаа өөрийгөө тайвшруулах, урам өгөх, зоригжуулах үгнүүдийг хэлэх хэрэгтэй шүү.

6. Тусламж хүс

Ultimate_Epic_Fail_Compilation_May_2014

Чи өөртөө итгэлтэй бүхнийг өөрөө хийж чадна гэж итгэдэг. Гэсэн хэдий ч заримдаа чамд үнэхээр бусдын тусламж хэрэгтэй болно. Яг л чи бусдад тусламж хэрэгтэй болсон үед гараа сунгадаг шиг чамд ч бас эргээд тэдний тусламж хэрэгтэй болно шүү дээ. Харин үүнд санаа зовох хэрэггүй зүгээр л тэднээс туслахыг хүсээрэй.

Дээрх бол мөрөөдлийнхөө төлөө яваа хүмүүсд тохиолддог бяцхан хямралыг туулах зөвлөгөө юм шүү. Харин чамд байн байн дээрх шиг мэдрэмж төрөөд, би юу хийгээд байна вэ? гэж бодогдоод байвал дээрх аргууд чамд төдийлөн тус болохгүй. Харин өөрийгөө үнэхээр юу хүсээд байгааг олж мэдэх цаг аль хэдийнэ болжээ гэсэн үг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>