Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бүсгүй таны мэдэхэд илүүдэхгүй 9 хичээл

$
0
0

x_1094f93cБүсгүйчүүд бидэнд олон янзын асуудал тулгардаг шүү дээ. Хань сонин маань аль ч насны бүсгүйчүүдэд тулгарч болох асуудалд доорх маягаар зөвлөсөн байна. Танд хэрэг болж юу магад.

Хичээл №1-Танд таалагддаггүй, дургүй байсан хүн чинь санаандгүй таны төрөл садан болохыг мэдээд цочирдож болзошгүй. Гол нь тайван байх хэрэгтэй. Магадгүй түүнийг ойлгоход энэ завшаан туслах ч юм билүү.
Хичээл №2 - Хэн нэгэн хүн таныг гомдоож, хууран мэхэлж, шоолж инээсэн байлаа ч гэсэн уурлаж бухимдах хэрэггүй. Харин ч инээж байгаад танд гаргасан занг нь өөрт нь мэдрүүлэхэд л болно.
Xичээл №3 – Нүүрээ будаж амжаагүй байлаа гээд санаагаар унах хэрэггүй. Xaаяа ч гэсэн өөрөө өөрөөрөө амьсгалж, арьсаа амраахад буруутах зүйл байхгүй шүү дээ.

linh_giang-wallpaper-1600x1200
Хичээл №4 – Хэрэв найз залуу чинь хэд хоног сахлаа хусаагүй тантай уулзсан бол түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон бололтой. Иймэрхүү байдалтай байгаа үед нь анхаарал халамж тавьдаг байх хэрэгтэй.
Хичээл №5 - Найз залуу чинь таныг араар тавьсан бол шалтгааныг нь эхэлж олоорой. Өрсөлдөгч эмэгтэй, найз залуу хоёрын чинь хэн нь эхэлж санаачилсан болохыг олж тогтоо. Дараагаар нь яах эсэхээ шийд.
Хичээл №6 -Хүүхэдтэй болохоос төвөгшөөх хэрэггүй. Аяндаа тэд чинь жам ёсоороо хурдан өсч том болно.
Хичээл №7 – Хадам ээж болох хүнтэйгээ ам зөрөх хэрэггүй. Энэ асуудлаас болж хар хүн та хоёрын хооронд салхи орж мэдэх юм шүү.
Хичээл №8 – Айлын авгай болж олон хүүхэд гаргасан байлаа ч гэсэн залуу нaс шигээ эрч хүчтэй, цоглог, гоо сайхан байдлаа хэвээр нь хадгалж явах хэрэгтэй.
Хичээл №9 – Хайртыгаа хэт их хардаж сэрдэх хэрэггүй. Хэзээ нэг өдөр таны энэ зангаас чинь залхаж, гэрээсээ яваад өгч мэдэх юм шүү. Хайрлана гэдэг хардахын нэр биш юм.

jordan_uyanga_20151014_medium


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>