Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хүүхэдтэйгээ үе тэнгийн юм шиг нээлттэй ярилцаж бай

$
0
0

o-PARENTS-YOUNG-CHILDREN-facebookХүүхдийн хүмүүжил эцэг эхтэй ихээхэн холбоотой байдаг. Иймд хүүхдийг зөв төлөвшүүлэхийн тулд яг л цэцэг тарьж байгаа мэт багаас нь арчилж тордох хэрэгтэй. Ингээд эцэг эхчүүддээ хандаж дараах зөвлөгөөг хүргэе.

- Өглөө эрт босгож сургах.
- Хоол унд идэхээс өмнө гар нүүрийг нь угаалгаж сургах.

- Учир нь гарын бохироос ихэнх өвчин хүнд халдварладаг.
- Хүүхэд тань таны ажилд туслахыг хүсч би хиймээр байна гэхэд нь хориглож татгалзах хэрэггүй.

- Гэхдээ хэрээс нь хэтэрсэн хүнд ажил хийлгэж болохгүй. Аль болох хийж болохоор хөнгөн ажлаас эхэлж хийлгэж сургах. Энэ нь хүүхдийг тань ажилсаг болгоход туслах болно.
- Зарим эцэг эхчүүд маань өөрөө л бүх зүйлийг хийж болгох гэж зүтгэснээсээ болоод хүүхдээ тэр бүр ажилд туслуулдаггүй. Харин дараа нь хүүхдээ юу ч хийдэггүй, залхуу хэмээн хочилдог.
fam_2055388c
- Гэтэл хүүхдээ залхуу болоход та ч гэсэн багагүй нөлөө үзүүлсэн гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
- Хүүхэдтэйгээ аль болох үе тэнгийнх юм шиг илэн далангүй нээлттэй харьцаж, тэдний ярьж хэлж байгааг нь сонсож, зохих хариултыг нь өгч байх хэрэгтэй.

- Цагийн юмыг цагт нь гэдэг ойлголтыг толгойд нь суулгаж өгөх. Ингэхийн тулд цагийн хуваарь гаргаж, хийх ёстой зүйлсийг нь хуваарилаж өгөх.
- Багаас нь соёлтой боловсон харьцаанд сургах. Наад зах нь хүнтэй мэндлэхээс эхлээд…

- Хүүхдийн хажууд бүдүүлэг үг хэллэг, хараалын үг бүү хэл.
- Хэрэв хэзээ нэг өдөр хүүхэд тань дээрх байдлыг гаргавал хүүхдээ зэмлэх бус харин өөртөө дүгнэлт хийгээрэй.

- Аливаад ухамсартай хандаж сургах. Энэ нь хувь хүн биеэ авч явах, төлөвшихөд хамгийн том суурь багана болж өгдөг.

Parents Reading to Laughing Boy


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>