Хүзүүний ороолтоо хэрхэн яаж зүүж байгаагаар нь эрчүүдийн эрүүл мэнд болон зан аашийг мэдэж болно.
Зарим бүсгүйчүүд үүнд итгэл муутай ханддаг боловч, өөрийнхөө олон жил үерхсэн, зан ааш, эрүүл мэндийг нь сайн мэдэх эрчүүлийнхээ хүзүүний ороолтыг хэрхэн ороосныг ажиглаад үзэхэд ерөнхийдөө батлагдах бий.
Нэг үзүүрийг нь урагш, нөгөөг хойш унжуулдаг бол:
Голдуу уран бүтээлч хүмүүс ингэж ороодог. Өвчин тусах нь тун бага. Шүтэн биширсэн эмэгтэйгээ эзэмдэхийн тулд юуг ч хийхэд бэлэн жолоогүй хүсэлтэй амрагууд байдаг.
Эдгээрээс харахад хувцаслах, тэр тусмаа хүзүүний ороолтоо хэрхэн зүүх нь хувь хүний зан авир эрүүл мэндтэй холбоотой нь харагдаж байна.
Хоёр үзүүрийг нь цээж рүүгээ унжуулдаг бол:
Тэд ажил хэрэгтээ эмх журамтай байхыг эрхэмлэдэг. Хамрын ханиад томуу зэрэг “өвлийн” өвчинд амархан өртдөг. Өмгөөлөгчид том үйлдвэрийн ажилтнууд, бизнесменүүд ингэж зүүх дуртай аж.
Хоёр үзүүрийг нь нуруу руугаа унжуулдаг бол:
Их төлөв архаг тамхичид байх магадлал ихтэй. Элэг ходоодны өвчинд өртөмтгий хөгширмөгц үе мөчний өвчтэй болдог. Ажилдаа идэвхтэй, эхэлсэн юмаа дуустал нь, ноцолддог, эмх журамд тун дуртай хүмүүс байдаг.
Хүзүүгээ тойрон ороодог бол:
Хурц сэтгэгдэл төрөх аливаа юманд дуртай, дэврүүн сэтгэлтэй хүмүүс байдаг. Цаг агаарын өөрчлөлтөд тун их мэдрэмтгий, толгой болон уушиг өвдөх нь олонтаа. Тэд хоол ундаа өөрсдөө бэлдэх хоббитой.