Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Өсвөр насны охид амттанд дурлах муу юу?

$
0
0

tumblr_lhte57Cixu1qdmffwo1_500Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирэх нь айдас, цочирдол төрүүлдэг. Энэ үед бие эвгүйрэх, толгой өвдөх, тайван бус болох, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД САМАР, ШОКОЛАДНААС ТАТГАЛЗААРАЙ

Охидын биеийн онцлогоос шалтгаалан сарын тэмдэг, хэт эрт 12-13 нас, эсвэл нэлээд хожуу 16-18 насанд ирэх нь бий. Орчин үед охидын өсөлт бойжилт хурдацтай байгаа тул эрт ирэх нь хэвийн үзэгдэл болсон. Сарын тэмдэг анх ирэхдээ хэт их эсвэл бага зэрэг үзэгдэх төдийгөөр тогтмолжоогүй байдаг. Хэт их ирсэн тохиолдолд айж цочих, янз бүрийн аргаар дарах, арилгах гэж бүү оролдоорой. Хугацаандаа буюу 3-5 хоногт аажмаар алга болно гэдгийг ойлгох нь чухал.
cute-korean-fashion-ulzzang-kim-shinyoung-Favim.com-787881
Сарын тэмдэг ирэх нь өвчин биш учир байнга хэвтэх хэрэггүй. Дороосоо дулаан явах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Гэр зуурын хөнгөн ажил хийх зэрэг бага зэргийн хөдөлгөөн эрүүл мэндэд чинь тустай. Ариун цэврийг сайтар сахина. Хэт халуун бус, бүлээн шүршүүрт орж, дотуур хувцсаа ойр ойрхон сольж угаагаарай. Ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгоорой.

Сүүлийн үед охид тампон их хэрэглэдэг болжээ. Авсаархан, хэрэглэхэд хялбар мэт боловч өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай. Тампон нь янз бүрийн зузаантай байдаг учраас гарч байгаа цусны хэмжээнээс шалтгаалан сонгож хэрэглэнэ. Тампоныг тогтмол хэрэглэхдээ наад зах нь өдөрт дөрвөн удаа сольж, үтрээнд нян үржихээс сэргийлнэ.

Тампоныг солиогүйгээс болж нян үржих нөхцөл бүрдэх магадлалтай. Сарын тэмдгийн үед болж өгвөл хүчтэй антибиотик уухгүй байх, шоколад, самар, хурц хоол хэрэглэхээс татгалзаарай. Бие организмаас тодорхой хэмжээгээр төмөр гардаг тул малын элэг, сүү, зэрэг төмөр агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй.

4fcd052c82bbce0378fcf6b36f816e7f


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>