Дуучин Э.Минжинсон АНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Тэрбээр АНУ-д амьдарч байхдаа харийн хүний хань болж, хоёр хөөрхөн ихэр охидын ээж болсон. Ийнхүү харь оронд амьдрахдаа тэрбээр урлагийн тайзаа ихэд санасан бололтой.
Учир нь тэрбээр өнгөрсөн сард тоглолтоо хийсэн юм. Тоглолтынхоо үеэр хит болсон монгол долоон дуунаас гадна гадаадын ковер уран бүтээлээ англи, франц хэлээр дуулж үзэгчдэд хүргэсэн.
Энэ үеэр тэрбээр дахин харь орныг зорихгүй гэдгээ илэрхийлж, зөвхөн Монголдоо амьдрахаар шийдсэнээ дуулгасан. Тодруулбал, Э.Минжинсор “АНУ руу буцаж явахгүй. Одоо Монголдоо амьдарна” хэмээсэн юм.