Орц: 500гр төмс,
1 багц шинэхэн ногоо /гоньд, яншуй/,
2х/х цөцгийн тос,
ц/х тонхуу,
750 мл шөл,
250 мл ус,
давс, перец
Хийх арга: Төмсөө цэвэрлэж шоо дөрвөлжин хэрчинэ. Тогоогоо халааж, цөцгийн тосоо хийгээд дээр нь төмсөө хийж таван минут хэртэй хуурна.
Дараа нь шөл, усаа хийгээрэй. Дээр нь амтлагчууд, шинэхэн ногооныхоо хагасыг жижиг хэрчиж нэмээд сайтар буцалгаарай. Ойролцоогоор 20 минут буцалсны дараа төмсөө шүүж аваад хутгана.
Нухашаа буцааж шөл рүүгээ хийгээд буцалгахдаа давс, перецээ хийгээрэй. Шөлний амтлагчаа бэлтгэнэ. Цөцгий, тонхуугаа хольж сайтар хутгана. Бэлэн болсон зутан шөлөө аягалаад дээр нь яншуй нэмж, шөл амтлагчаа дусаагаарай.