- Элэгний цочмог үрэвслээр өвчилсөний дараа наад зах нь хагас жил болсон тохиолдолд архаг үрэвсэл үүсэнэ.
- Тогтонги явцтай архаг гепатитийн өвчин сэдэрсэн үөд баруун сүвээ элэгний орчмоор унжирч өвдөнө. Ажлын чадвар буурч, сульдаж ядарна. Өвдөлт доргилт, тохиромжгүй хоол унд, архи дарс, бэртэл гэмтэлтэй холбоотой. Аманд зэв амтагдан, гашуун оргин, дотор муухайрна. Арьс салст, шээсний өнгө шар туяатай болно. Хамар буйлнаас цус бага зэрэг гарна. Элэг нийтдээ, ялангуяа баруун дэлбээ нь илүү томорно, ирмэг нь мохоодуу эмзэглэлтэй, гөлгөр гадаргатай.
- Элэг хатуурах өвчны үөд бие сульдаж ядарна, ажлын чадвар буурч нойр хямран цочромтгой эсвэл гутрангуй болно. Хамар буйлнаас цус гоожиж, хоолонд дургүй, аманд эвгүй амт амтагдан дотор муухайрч огиулна. Халуурна. Дотор цанхайж, гэдэс дүүрнэ. Арьс, салст шарлана. Турж эцнэ.
- Элэгний анхдагч өмөний үөд бие ядран сульдаж , тамир тэнхээ алдан, турж эцэж , хоолонд дургүй болох яваандаа махан хоолноос бүрэн жигшинэ. Элэгний архаг өвчтэй (цирроз, архаг гепатит г.м) хүмүүсийн өвчний явц хурцдан халуурч , турж эцэн үзэхэд тэгш биш гадаргуутай элэг тэмтрэгдэх ба тэр нь хатуу байна.
Цөсний өвчний үөд
- Баруун гар дал мөр унжиж өвдөх нь цөсний өвчний шинж тэмдэг гэнэ. Цөсний хүүдийнд цөсний найрлага өөрчлөгдөх, цөс урсахад саадтай болох зэргээс цөсний чулуу үүсдэг байна.
- Цөсний чулуу эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
- Цөсний чулуу өвчин нь шинж тэмдэггүй явагдах нь элбэг байдаг. Чулуу хэмжээний хувьд томрох эсвэл тооны хувьд олширох, цөсний хүүдийн ханын үрэвсэл зэргээс хамаарч шинж тэмдгийн хүч зовиур шаналгаа зэрэг илэрдэг байна. Гол нь баруун хавирганы нуман доогуур хатгаж өвдөх, хөндүүрлэх, нухах, зэрэг шинжээр илэрдэг. Хурц өвдөлтийн үедээ маш хүчтэй өвдөх бөгөөд огиулах, бөөлжих, ам хатах, амьсгал авахад өвдөхөөс гадна хөдөлгөөн ч хязгаарлагддаг.
- Цөсний ба бөөрний чулуутай хүн нохойн хошууны хандыг буцалган өдөрт дөрвөн удаа, хагас аягаар уувал чулуу нь элс болон туугдан гардаг.