Их Британи, Франц, Герман, Испанийн иргэд энэ онд шинэ жил тэмдэглэх зардлаа нэмнэ гэсэн судалгаа гарчээ. Их Британийн нэг гэр бүл баярт 884 евро зориулах бол Данийн иргэд 617 евро, францчууд 577 евро, германчууд 423 евро тус тус зарцуулахаар төлөвлөсөн байгаа аж. Харин хойд хөрш Оросын иргэд шинэ он угтах зардлаа 63 хувиар бууруулна гэж судалгааны IRG агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон иргэд хариулжээ. Баярын бэлэг, ширээ засалт, амттан худалдан авах зардлаа голдуу бууруулах юм байна. Баярын өдрүүдэд оросууд урт хугацаагаар амардаг учир гадаад руу аяллаар явах нь элбэг байдаг. Харин энэ удаад санал асуулгад оролцогчдын 28 хувь нь аяллаар явахаас татгалзсан байна. Санал асуулгад нийт 1.2 мянган хүн оролцжээ. Дундаж гэр бүл 17 мянган рублийг баяраар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс 6.5 мянга нь бэлэг авахад зарцуулагдах юм байна
↧
Дэлхий дахины шинэ жилийн зардал
↧