Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хөөрхөн харагдах энгийн аргууд

$
0
0

 

zuvulguu

Бид гоо сайхандаа бусдаас сонсч, харж сурсан аргаараа л анхаарал тавьдаг. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг тэр аргуудаа зөв гэж боддог. Харин зарим хэвшмэл арга нь гоо сайхныг арчлах бус гундаах аюултай гэвэл чи итгэх үү?

Нүүрнийхээ өө сэвийг дарахад бүтээгдэхүүнээ ямар дэс дараатайгаар хэрэглэх нь чухал.

Буруу: Крем пудрыг нүүрэн дээрээ нэг газар түрхээд тараах

Харин… Хурууныхаа үзүүрт түрхээд чийгшүүлэгч тос шиг тарааж түрхэх хэрэгтэй. Нэг цэгт түрхэх нь нэгэн жигд тараагддаггүй гэдгийг санаарай.

Буруу: Крем пудр түрхээд, дээр нь боронзон гялалзуулагч түрхэх

Харин… Крем пудр түрхэснийхээ дээр өнгөгүй хуурай пудрыг багсаар түрхэнэ. Дараа нь харин борон­зуулагчаа түрхээрэй. Ингэснээр загалтсан мэт харагдуулахгүй.

Буруу: Тослогтсон арьсаа хуурай пудр түрхэж халхлах

Харин… Эхлээд илүүдэл тосыг зориулалтын салфеткаар дарж авна. Дараа нь пудрээ түрхэнэ. Шууд түрхвэл пудр тосыг ууж, будгийг илүү зузаан харагдуулж, арьсны нүхийг улам тодруулдаг.

Буруу: Нүдний тень түрхэхдээ хөмсгөө өргөх

Харин.. Зовхио суллаад будгаа урдаас нь хойш чиглэлтэй түрхэж өгнө. Хөмсгөө өргөхөөр зовхи чинь ч мөн өргөгддөг. Тэгээд зовхио суллахаар огт өөр буюу онцгүй үр дүн гарч магадгүй юм шүү.

Буруу: Нүүрний будаг арилгагч шингэнийг саван шиг түрхэх

Харин… Хөвөнд будаг арилгагчаа шингээгээд будагтай хэсэг буюу зовхи, уруул дээрээ хэсэг байлга. Ингэснээр хөвөнд будаг шингэж будаг хурдан арилна. Харин хурдан хөдөлгөөнөөр арчих нь будгийг тийм ч амар­хан арилгахгүй бөгөөд арьсыг эмзэглүүлж болно.

Буруу: Крем пудр дээрээ өө дарагч түрхэх

Харин… Эхлээд өө дарагчаа хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр өө дарагч түрхсэн нь илт харагдахгүй бөгөөд арьс нэгэн жигд харагдана.

Буруу: Сормуусны будаг буусныг арчих

Харин… Сормуусны будаг болсон хэсэг дээр багахан хэмжээний крем пудр эсвэл өө дарагчийг хурууны өндгөөрөө түрхэж халхлах нь хамгийн хурдан бөгөөд амар арга байдаг. Харин арчих нь будгийг улам тарааж, нүүрээ шинээр будах хэрэг гарна. Булбарай арьс Зовхины тосоо буруу газар түрхвэл тус биш ус л болно.

Буруу: Арьсны үрэвсэл буюу батган дээр орой тос түрхэж хонох

Харин… Зориулалтын тосыг өглөө, орой вандуйны хэмжээгээр буюу багахан түрхээрэй. Хэтэрхий их хэмжээгээр түрхэх нь арьсыг хуурайшуулж, улмаар арьс өөрөө тослогоо нөхөж илүүдэл тос ялгаруулж үрэвсэл, батга арилахыг удаашруулдаг.

Буруу: Зовхины тосыг сормуусны хэсэгт түрхэх

Харин… Тосыг түрхэх ёстой газар нь гэвэл шанааны дээхнэ мөн нүдний гаднах булан юм. Нүдэнд хэт ойр түрхвэл үрэвсэх аюултай бөгөөд нүдний будгийг нурааж болно.

Буруу: Нарнаас хамгаалах тосыг үл тоомсорлох

Харин… Нар мандсан л бол хүн доод тал нь SPF 15­тай нарнаас хамгаалах тосыг түрхэх хэрэгтэй. Харин найрлаганд нь авобензон, диоксид титан, оксид цинк орсон эсэхийг шалгаарай. Эдгээр нь хамгаалалтыг улам бэхжүүлдэг.

Буруу: Нүүрээ алчуураар угаах

Харин… Угаахдаа их хэмжээний ус цацаж угаахад л хангалттай. Гараараа зөөлхөн угаахаас илүү үр дүнтэй арга одоогоор гараагүй байгаа! Үүнээс гадна алчууранд нян үржсэн байх боломжтой учир арьсаа цэвэрлэх бус бохирдуулж болно.

Буруу: Хөлс дарагчийг өглөө түрхэх

Харин… Зөв арга нь оронд орохоосоо өмнө усанд орсны дараа 15­20 минутын дараа түрхэх байдаг. Ингэснээр арьсанд шингэж, өглөө сэрээд идэвхтэй хөдөлж эхлэнгүүт үйлчилж эхэлнэ. Арьсанд шингэсэн байх учир өглөө шүршүүрт орсон ч арилна гэж санаа зовох хэрэггүй.

Буруу: Хумсаа янзлахдаа нааш цааш үрэх

Харин… Хумсаа зөвхөн нэг чиглэлд буюу хумсны хажуу талаас орой руу чиглэн янзлах хэрэгтэй. Нааш цааш үрэх нь хумс гэмтэж холцрох шалтгаан болдог.

Үс чинь сайхан бол чи сайхан

Орооцолдсон үсийг самнахад нэг жижигхээн нууцыг мэдэхэд л хангалттай.

Буруу: Үсээ хатаахдаа сэнсээ эргүүлж тойруулж, хаа сайгүй хөдөлгөх

Харин… Сэнсийг үсний угаас үзүүр хүртэл чиглүүлэн хөдөлгөх нь үсний үзүүрийг нэгэн жигд хэлбэрт оруулж, үсийг гялалзуулдаг. Харин хаа сайгүй сэнсдэх нь үсийг арзайлгадаг.

Буруу: Орооцолдсон үсийг үсний угаас самнах

Харин… Ингэвэл үсээ гэмтээж багагүй үс унагана. Үүний оронд үсний үзүүрээс эхлэн үсний орооцолдсон хэсгийг гаргах хэрэгтэй. Дараа нь дунд хэсгээс доош самнана.

Буруу: Үс арчилгааны бүтээгдэхүүнийг заасан хугацаанаас илүү удаан байлгах

Харин… Бүтээгдэхүүний хайрцаган дээр тавьсан хугацааг баримтлах хэрэгтэй. Үсний бүтцээс хамаарч ихэвчлэн 18 минут байдаг. Илүү удаан хугацаагаар үсэндээ байлгах нь тус болох биш үсийг гэмтээж унахад хүргэж болзошгүй гэдгийг санаарай.

Буруу: Буржийлгахдаа үсээ бүгдийг нь хавчуулах

Харин… Үсний үзүүрээ эхлээд хавчуулаад үлдсэн үсээ гадуур нь ороох нь үсний буржгарыг илүү төрөлхийн харагдуулдаг.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>