Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дуучин К.Номинжин: Би 2 настайдаа монгол болон орос хэлээр чөлөөтэй ярьдаг байсан

$
0
0

1236484_10200613887970227_775993144_n

Монгол залуу дуучдаас царай зүс, авьяас, нийгмийг үзэх үзлээрээ хүртэл бусдаас эрс  ялгардаг К.Номинжинд  хүн бүхэн ам сайтай байдаг. Бясалгалаар олон жил хичээллэсэн мөн цагаан хоолтон, архи тамхи хэрэглэдэггүй гээд залуу хүний хувьд бахархмаар олон зүйлтэй. Тэрээр 10  нас хүртэл ээж, эмээтэйгээ хамт амьдарсан. Ээж минь намайг 10 настай байхад хүнтэй сууж хойд аавтай болсон гэх мэт чин сэтгэлийн ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагандаа “Би өөрийгөө их азтай хүн гэж боддог л доо. Миний эмээ, ээж нар намайг багаас минь л зөв хүмүүжил, зөв үзэл бодолтой болгох гэж хичээсэн. Миний төрсөн аав монгол хүн байдаг. Намайг өсгөхөд нэг нас хагастайгаас минь хойш оролцоогүй.Эмээ маань  намайг төрөхөөс гарч ирсэн өдрөөс л надтай ярьж, харьцдаг байсан гэдэг. Би нэг нас хагастайдаа бараг чөлөөтэй ярьдаг болсон гэсэн. 2 настайдаа монгол хэлээрээ чөлөөтэй ярьж, бас орос хэлээр ярьж эхэлсэн” гэжээ. Мөн бясалгал авшиг хүртсэн тухайгаа ” Би 14 настай байхдаа Чин Хай Багшаасаа авшиг хүртсэн.   Амьтны амь хөнөөхгүй гэдэг чинь угтаа бол шууд болон шууд бус утгаар, бүх талаар амьтанд хор хөнөөл учруулахгүй гэсэн үг. “Хулгай хийхгүй”, “худлаа ярихгүй” гэдэг бол бүх л шашинд байдаг нийтлэг зарчим. “Садар самуун байж болохгүй”. Хэрвээ би найз залуу юм уу нөхөртэй болох юм бол өөр хүн сонирхоод, түүнийгээ “араар нь тавиад” зовоохгүй гэсэн утгатай.  “Архи тамхи, мансууруулах зүйл хэрэглэхгүй”.
Би өдийг хүртэл архи тамхи, мансууруулах зүйл ерөөсөө хэрэглэж үзээгүй. Хэрэглэх ч үгүй. Ийм зүйл хэрэглэнэ гэдэг чинь нийгмийн болоод амьдралын элдэв дарамтнаас богино хугацаанд өөрийн сэтгэлээ хуурч, бодит амьдралаас зугтааж байгаа муу арга. Гэхдээ энэ архи, мансууруулах бодис чинь эргээд хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг сөнөөж байна шүү дээ. Энгийн хүний ийм таван сахил хүртэж, өдий болтол түүнийгээ л мөрдөж явна” хэмээжээ.


С.Гүнжээ

agshin.mn



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>