АНУ-ын иргэн Лорен Уильямс гэгч бүсгүй тус улсын хамгийн урт хөлтөн бүртгэлд багтсан байдаг. Тэгвэл түүний амжилтыг эвдэх нэгэн эмэгтэй гарч иржээ. Энэ бол 22 настай Чейз Кеннеди юм.
Тэрбээр 195.5 см өндөртэй. Хөлний урт нь 129.5 см.
Бүсгүй өөрөө загвар өмсөгч болохоор зориг шулуудсан байсан ч хэтэрхий өндөр учраас тайзанд гарахад тохиромжгүй гэж үзжээ. Тиймээс ч Чейз өндөр нуруугаа ашиглаж сагсан бөмбөгчин болсон байна. Гэхдээ л тэр модель болох найдвараа гээгээгүй гэнэ.









