Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Мисс Х.Бадамгэрэлийн нэрийг барьж мөнгө залилсан хэрэг гарчээ

$
0
0

бадамгэрэл

“Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн байрын шагналт “Андра модель” агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэлийг миссүүд дундаа нэр цэвэр нь гэгддэг. Харин сайн хүний нэрийг мянга худалдана гэгчээр ийм нэгэн ичгүүрт хэрэг болсныг дэлгэн мэдэгдэл гаргажээ.

Тэрээр сүүлийн үед олны танил сайхан бүсгүйчүүдийн нэрийг барьж залилан хийх, хүмүүсээс мөнгө авах оролдлого хийх явдал цөөнгүй гарах болов.

Тэгвэл энэ явдал мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэлийг тойрсонгүй. Бүр түүний удирдан явуулдаг “Андра модель” загварын агентлагийн нэрийг барин орон нутгаар явж хүмүүсээс мөнгө авсан тохиолдол гарчээ.

Энэ талаар тэрбээр “Нэр ашиглаж элдэв асуудал үүсгээд байгаа нөхрийг би өөрөө мэдэж байгаа. Мэдээлэл технологи ингэж сайн хөгжчихөөд байхад хөдөө орон нутгийн иргэдийг гээд төөрөгдүүлж болно гэж бодсон нь харамсалтай. Хийсэн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх байх гэж найдаж байна” гээд доорх мэдэгдлийг гаргасан байна.

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles