Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Аделийг алдарт хүргэсэн 10 дуу

$
0
0

“Би Лэди Гага, Кэти Перригийн хөхийг харах дуртай. Гэхдээ хэзээ ч тэдэн шиг байж чадахгүй. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуулдаг” хэмээн Их Британийн дуучин Адель “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Өнөө цагийн дуучид гадаад байдал, секси төрхөөрөө олны анхаарлыг татдаг болсон. Харин тэдний дунд намхан, махлаг, тэгсэн хэрнээ үргэлж хэлхгэр хувцас өмсч, хайрандаа шархалсан бүсгүйн тухай дуулдаг Адель жинхэнэ тэсрэлт хийж чадсан юм.

Адель мэргэжлийн хөгжмийн сургууль төгсчээ. Гагнуурчин мэргэжилтэй аав, урлагаас хол хөндий ээж нь дуулахад нь саад болоогүй юм. Адель сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн сар өнгөрөхөд хэд хэдэн дуу зохиочихоод байв. Гэхдээ хүмүүст хүргээгүй хэвээр л. Аделийг 2007 оноос өмнө тэр бүр хүн танидаггүй байв. Харин Аделийн найз нь түүний дууны бичлэгийг “My Space”-ийн хуудсан дээр тавьсан нь хүмүүст их таалагджээ. Түүний 16 насандаа бичиж байсан “Hometown Glory” дуугаа анх удаа сонсогчдын хүртээл болов. Түүний хоолойн тембэр, хөгжмийн аяз, хувцаслалт нь бусад дуучдаас өвөрмөц байсан нь олны анхаарлыг татаж байсан гэдэг. “Hometown Glory” дуугаараа хандивын тоглолтод оролцож яваад Жим Аббисстай танилцжээ. Жим Аббис түүний анхны цомгийг гаргахад туслаж, гурван жилийн дараа гэхэд “Грэммийн шагнал” авахад хөтөлсөн юм.
Адель анхны цомгоо 19 настайдаа гаргасан билээ. Тийм учраас “19″ гэж нэрлэжээ. Энэ цомогт багтсан ” Daydreamer” дуу нь түүнийг өдий өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн. 19-хөн настай охин гитар тоглож, өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө хааяа клубуудад дуулдаг байсан гэдэг.
Адель анхны цомгоо 19 настайдаа гаргасан билээ. Тийм учраас “19” гэж нэрлэжээ. Энэ цомогт багтсан “Chasing pavement” дуу нь Их Британийн хөгжмийн чартуудыг дөрвөн долоо хоног тэргүүлж, цомог нь ганцхан жилийн дотор 2.2 сая хувь борлогдсон юм. Энэ түүний алдар нэрд хүрэх анхны шат байсан гэхэд хилсдэхгүй.
Аделийг илэрхийлдэг нэг бүтээл бол “Make you feel my love” дуу. Энэ дууг 1997 онд Боб Дилан бичиж Billy Joel, Garth Brooks, Bryan Ferry нар дуулж байжээ. Гэвч Адель энэ дууг анхны хувилбараас нь арай өөрөөр дуулдаг. Түүний хувилбар өмнөх хувилбаруудаас илүү сонсогчдын хүртээл болсон юм.
”Борооноор асаасан гал”. Энэ дуу бол Аделийн нэрийн хуудас. Тэр 2013 оны дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй шилдэг шагнал болох “Грэммийн шагнал”-ыг “Set Fire to the Rain” дуугаараа хүртсэн юм. Америкчууд түүнийг “дүрэлзсэн гал мэтАнгли бүсгүй” хэмээн нэрлэж байлаа.
Дараагийн тэсрэлт “Rolling in the Deep” дуу. Аделийн “21” цомог 2011 оны шилдэг цомгоор шалгарсан бол, шилдэг дуугаар түүний дуулсан “Rolling in the Deep” дуу шалгарсан байдаг. Энэ дуу Аделийг алдарын оргилд хүргэсэн гэхэд болно. Түүний “21” цомог тухайн жилийн хугацаанд Биллбордын гурван хит-парадыг тэргүүлсэн анхны эмэгтэй болгосон юм. Дуучин бүсгүй “21” цомог болон “Rolling in the Deep” дууг хөгжмийн “Rolling Stone” сэтгүүл шилдгээр нэрлэв. 2011 оны арванхоёрдугаар сард “21” цомог Их Британийн ХХI зууны хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан юм.
Someone Like You буюу “Чам шиг өөр хэн нэгнийг…” Энэ дууг сонсоогүй хүн энэ дэлхийдээр үгүй болов уу. “Энэ дууны үгийг бичиж байхад миний сэтгэл санаа гундуухан, их ганцаардаж байсан” хэмээн дуучин Адели “Someone like you” дууныхаа талаар ярьж байжээ. Үнэхээр л гуниг, гэхдээ гэгээхэн гуниг дагуулсан энэ уран бүтээл Их Британийн хит чартыг сүүлийн 10 жилд хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн дуу байсан юм. “Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна. Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна. Намайг бүү мартаарай, гуйя чамаас” хэмээн өгүүлдэг. Энэ бол хуучин найз залуугийнх нь тухай дуу юм. Адель өөрөөсөө 10 гаруй насаар ах түүнтэй жил гаруй хамт амьдарсны эцэст салжээ. Гэхдээ бүсгүй түүнд хайртай хэвээр байсан гэдэг. Ер нь Аделийн “21” цомгийнх нь бүх дуунууд мө­нөөх залууд зориулагдсан гэхэд болно. Тэрбээр түүнээс албан ёсоор салсны маргааш “Rolling in the deep” дуугаа студид бичүүлсэн аж. Түүнтэй хамтарч ажиллаж байсан продюссер Пол Эживурт “Тэр үед Адель маш сул дорой нэгэн болчихсон байсан. Гэхдээ түүний цээжинд гал дүрэлцэж байв” хэмээн ярьсан юм.
“Rumour Has It” дуу.
“When We Were Young” буюу “Бидний балчир нас” дуу. Энэ дуу Аделийн ээлжит хит дуу хэмээн хэвлэлүүд бичиж байна. Энэ дуу дуучин Аделийн гуравдахь бие даасан “25” нэртэй цомогт байгаа аж. Дууны үгийг дуучин Adele, Tobias Jesso Jr-тай хамтран бичсэн бөгөөд продюсераар Ariel Rechtshaid ажилласан байна. Шинэ цомгийн 4 дэх бүтээл болон багтсан, дуучин Adele-н хамгийн дуртай дууны нэг болсон тус уран бүтээл хамгийн анх BBC-гийн зураг авалтын үеэр анх олны хүртээл болсон байна.
“Skyfall”. 2013 оны хамгийн дуулиантай кинонуудын нэг Жеймс Бондын адал явдал “Skyfall” Оскарын шагналд нэр дэвшиж чадаагүй ч дуу нь харин шилдэг дууны номинацад өрсөлдсөн юм. Энэ дууг алдарт Адель дуулж, Алтан Бөмбөрцөг, Грэмми ба Brit шагнал авсан юм.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>