Алдарт рэппер Ники Минажийн уран баримал “Мадам Тюссогийн музей”-д байдгийг бүгд мэднэ. Рэппер бүсгүйг тун өвөрмөцөөр, тодруулбал зохисгүй байдлаар дүрсэлсэн нь олны гайхашралыг төрүүлсээр байгаа.Энэ талаар рэппер бүсгүй Азалия Бэнкс “Өө, за. Тэд түүнийг дөрвөн хөллүүлчихэж. Цагаан хүмүүс… хэлэх ч үг алга” хэмээжээ. “Ямар гажиг нь эмэгтэй хүнийг дөрвөн хөллөсөн байдлаар дүрсэлдэг байна аа?” гэж хэсэг шуугиад сүүлдээ намжсан.
Харин музейг үзэгсэд лааны тосон Никитэй зөөлхөн хэлэхэд тачаангуй байдлаар зураг авахуулж эхлэхэд дахиад дуулиан дэгдлээ.
Зарим хулигаан бүр сүүлдээ рэппер бүсгүйг гутаан доромжилж эхэлсэн тул музейн захиргаа албан ёсны мэдэгдэл гаргажээ.
“Ники Минажийн лааны тосон барималтай авахуулсан зохисгүй зургуудын төлөө уучлал гуйж байна. Түүний уран баримлыг хойшид илүү чанд харж хандахыг музейн ажилтнуудад анхааруулсан. Ойлгосонд талархлаа” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.
Нэмж өгүүлэхэд, Ники Минаж бол Мадам Тюссогийн музейд мөнхөрсөн анхны рэппер эмэгтэй.