Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Алсу буяны үйлст хүүхдүүдээ “уруу татав”

$
0
0

Дуучин Алсуг манайхан сайн мэднэ. Урьдынх шигээ гоо үзэсгэлэнтэй хэвээр Алсугийн охид ч том болжээ. Дэлхийн чихрийн шижний эсрэг тэмцэх өдөр Алсу охидынхоо хамт буяны үйл ажиллагаанд оролцлоо.

9 настай Сафина, 7-той Микелла нар жил тутам зохиогддог Хүүхдийн цэцэгт үдэшлэг дээр яг л гүнжүүд шиг харагдах аж. Алсу өөрөө үдэшлэгийг хөтөлж явуулжээ.

Алсу охидынхоо хамт тайзан дээр “Өвлийн дуу” хэмээх алдарт дуугаа дуулахын зэрэгцээ “Хамтдаа” санд мөнгө цуглуулав. Энэхүү сан нь хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хандив цуглуулдаг бөгөөд энэ удаа 800 мянган рубль олжээ.

Хүүхдүүдэд зориулсан энэхүү буяны арга хэмжээ мөн хүүхдүүд, өсвөр насныхны гоо зүйн ба урлагийн мэдрэмжид маш хүчтэй нөлөөлдөг аж. “Хүүхдүүд тансаг даашинз, фрактай амьд оркестрын аялгуунд бүжиж, томчуудаас эерэг үлгэр дуурайлал авдаг” гэж хүмүүжүүлэгчид, багш нар нь магтлаа.

www.mnews.mn

 



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>