Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

James Bond шиг хувцаслахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

$
0
0

1. Хослол


Daniel Craig киноны үеэр Tom Ford brand – ийн хэд хэдэн хослолыг өмсдөг. Тухайлбал Мексикийн Үхэгсдийн баярын хэсэгт $4920 ам.долларын үнэтэй O’Connor Base Windowpane Suit хослол харин Ромын оршуулгын үеэр $4990 ам.долларын үнэтэй Windsor Base Sharkskin Suit өмссөн ажээ.

2. Пальто


Италид үйлдвэрлэгдсэн Tom Ford – ийн Tom Ford Herringbone пальтог тэрээр Ромын зураг авалтын үеэр өмсдөг. Энэ пальто $4700 ам.долларын үнэтэй. Харин өмссөн байсан Dents - ийн арьсан бээлийгээ оршуулгаас гадна машинаа барихдаа ч бас өмссөн байна. Бээлий $150 ам.доллар.

3. Хүзүүтэй цамц


Daniel Craig – ийн өмссөн N. Peal brand – ийн хүзүүтэй цамцыг 100% Монголын ноолуураар хийсэн гэдгээрээ онцлогтой. Тэрээр өмнөх Skyfall - ийн үеэр ч гэсэн N. Peal - ийн цамц өмссөн байдаг. Харин энэ ангидаа $299 – $404 ам.долларын үнэтэй гурван өнгийн загварыг нь сонгон өмсчээ.

4. Бугуйн цаг


 Киноны үеэр James Bond гурван бугуйн цаг зүүдэг гэнэ. Тэдгээр нь Omega - ийн маш цөөн тоогоор худалдаанд гарсан загварууд юм. Тухайлбал Omega Seamaster 300 SPECTRE Limited Edition нь 7007 ширхэг л худалдаанд гарч байгаа ба үнэ нь $6350 ам.доллар юм.

5. Гутал


Daniel Craig Crocket & Jones - ийн гурван ч загварыг сонгон өмсчээ. Тэрээр Skyfall - ийн үеэр өмссөн тугалын арьсан Alex загварыг дахин сонгосон байна. Энэ нь $620 ам.долларын үнэтэй бол богино түрийтэй Camberleyзагвар нь $713 ам.доллар. Тэгвэл хар хүрэн өнгийн хилэн Swansea загвар нь $535 ам.долларын үнэтэй ажээ.

6. Нарны шил


Тэрээр Tom Ford - ийн хоёр загварын нарны шил зүүдэг. Тэдгээр нь $405 ам.долларын ижил үнэтэй Snowdon болон Henry загвар ажээ. Тэгвэл Францад үйлдвэрлэгдсэн цанын шил нь $600 ам.долларын үнэтэй юм байна.

7. Чемодан


SPECTRE – ийн учрыг олохоор Мароккогийн цөлийг зорихдоо James Bondэд зүйлсээ Globe Trotter - ийн чемоданд хийдэг. Энэ чемодан $1194 ам.долларын үнэтэй. Чемодандаа тэрээр Sunspel - ийн дотуур хувцасаа хийсэн нь гарцаагүй. Тэгвэл түүний өмссөн энэ brand – ийн футболка нь $65 ам.доллар бол дотуур өмд нь $55 ам.долларын үнэтэй.

8.Хүрэм


Австрийн зураг авалтын үеэр өмссөн энэ хүрэм Tom Ford – ийн нэрийн дэлгүүрүүдээр зарагдаад дууссан гэнэ. Үнэ нь $2200 ам.доллар байсан юм. Тэгвэл өмссөн өмд нь $1500 ам.доллар харин гутал нь Danner - ийн $350 ам.долларын үнэтэй Danner Mountain Light II загвар байжээ.

9. Машин


James Bond хөлөглөдөг төмөр хүлгүүдээрээ ч гэсэн олноос онцгой. Тэрээр SPECTRE – ийн үеэр кинонд зориулж арвыг л үйлдвэрлэсэн Aston Martin DB10 - ийг унадаг. Aston Martin компани James Bond – ийн 24 цувралын 12 анги дээр нь хамтарчээ. Удахгүй $4.6 сая гаруй ам.долларын үнээр хийгдсэн машиныг дуудлагаар худалдах юм байна.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>