Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Гишүүн асан Т.Гандигийн “Шоучин” охин

$
0
0

Одоогоос хоёр жилийн өмнө улстөрөөс холдож Монголд Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн асан Т.Гандигийн охин Бөртэ Монголын “Топ шоучид”-ын нэг гэнэ.

Долоо хоног бүрийн 5 дахь өдөр буюу шоучдын хэлж заншсанаар “Баасан ахын төрсөн өдөр”-ийг алгасалгүй тэмдэглэдэг тэрбээр Монголдоо л өнөө цагийн хамгийн тансагт тооцогддог “MINT” шөнийн клубын байнгын үйлчлүүлэгч аж.

Үзэсгэлэнтэй, халуухан энэ Бөртэ хэдэн жилийн өмнөөс олны танил болсон бөгөөд та бүхэн санаж байгаа бол Люмино хамтлагийн “Сэмбий”, рэппер Гинжингийн “Өгзөг сайхан бол зүс сайхан” дууны клипэнд тоглож, олон залуусын шүлсийг дуслуулж явсан бүсгүй билээ.

Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын охин А.Болор-Эрдэнэтэй үй зайгүй найзууд бөгөөд тэд шоуны алтан портнёр байсан гэнэ. Байсан гэсний учир А.Болор-Эрдэнэ хүний хүн болж, удахгүй алтан гарт эмч болох залуугын цайг чанах болсноор энэ бүх эцэс төгсгөлгүй шоудалт дууссан ажээ.

Т.Гандигийн охин н.Бөртэ

 

Н.Алтанхуягын охин А.Болор-Эрдэнэ

 



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>