Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Чамайг мэдээсэй гэж хүсдэг эрчүүдийн 11 нууц

$
0
0

11082543_666854470091749_8868476302923926317_n

Үг, үйлдлээрээ л хэлдэггүй болохоос биш эрчүүдэд хэлэхийг хүсдэг олон хүслүүд бий. Тэднийг ойлгож харилцаагаа илүү хялбар болгох бяцхан “толь” бэлдлээ.

Нууц1: Эрчүүд мэдрэмжийн тухай ярихыг нууцалдаг. Мэдрэмжийнхээ тухай ярих нь магадгүй чиний залууд амархан байж мэднэ. Чи түүнээс романтик амрах боломж олдвол юу хийх тухай, аль эсвэл анх танилцаж байсан үедээ юу бодож байсан тухайг нь асуугаарай. Тэр чиний асуултанд дуртайяа хариулах болно. Тэд үнэндээ ярихыг хүсдэг боловч, яаж эхлэхээ мэддэггүйд л хамаг учир байгаа юм.

Нууц2: Эрчүүд ямар нэгэн зүйл хийж байхдаа хайртай гэдгээ илэрхийлдэг. Зарим эрчүүд мэдрэмжээ үгээр илэрхийлэхийг илүүд үздэг. Гэхдээ хэрхэн, яаж гэдгээ мэддэггүй. Тэд гэрийн эд хогшлоо засаж байхдаа, чамтай хамт юм угаалцаж байхдаа ер нь ямар нэг зүйлийг хийж байхдаа гэнэт гайхтал “Би чамдаа хайртай” гэж хэлж байсан удаа бий юу? Тэдэнд нандин үгийг хэлчих зориг тэр бүр байдаггүй. Гэхдээ л тэд ямар нэг “сиймхийгээр” хэлэхийг хүсдэг.

Нууц3: Тэд амлалтыг жинхэнэ утгаар хүлээж авдаг. Эрчүүд ямар нэгэн зүйл амлаж, тэр нь эргээд өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс эмээдэг. Гэхдээ тэд гэрлэх саналыг тун нухацтай бодож байж хэлдэг. Баргийн залуу ийм зүйлээр тоглоом хийдэггүй. Тиймээс эрчүүд энэ тухай маш удаан бодож, зөв шийдвэр гэдэгт итгэлтэй болсон үедээ л ийм санал тавьдаг. Эрчүүдийн 90% нь гэрлэх санал тавих үедээ “надтай гэрлээч” гэдэг үгийг эмэгтэйдээ давтан хэлдэг байна. Энэ удаан бодож, зөв шийдвэр гаргасан гэдэгтээ эргэлзэхгүй байгаагийн шинж шүү.

Нууц4: Тэд үнэндээ чамайг сонсдог. Хэн нэгэн чамтай ярилцах үед чи “тиймүү”, “аанхан” тэгээд цааш нь гэх мэтээр амтархан сонсдог биз дээ? “Би сонсож байна” гэдэг дохиог бие биедээ өгч ярилцдаг нь бүсгүйчүүдийн харилцааны нэг хэв маяг. Харин чиний залуу сонсож байгаа нь мэдэгдэхгүй, яг л дүлий юм шиг суудаг. Тэд ямар нэгэн хариу хэлэхгүй байна гэдэг чамайг сонсохгүй байна гэсэн үг биш. Магадгүй тэдэнд чиний юу ярихыг чинь анхааралтай бөгөөд чимээгүйхэн сонсож суух нь илүү санагддаг байж болно шүү дээ. Тиймээс түүнд “намайг сонсдоггүй” гэж гомдоллохоо болиорой.

Нууц5: Тэд сонирхдог зүйлдээ мөнгө зарахыг хүсдэг. Харилцаагаа илүү бэхжүүлэхийн тулд эрчүүд эхний үеүдэд мэдээж чамд харамгүй “зарцуулна”. Харин яваандаа тэд өөрийнхөө сонирхдог спорт, зугаа цэнгэлд мөн адил “зарцуулахыг” хүснэ. Энэ үед хайртай бүсгүй нь тэднийг ойлгож, дэмжих үед харин ч их баярлах болно.

Нууц6: Тэд өөрсөддөө цаг гаргахыг хүсдэг. Эрчүүд өөрсөддөө цаг гаргах нь, тэдний хувьд маш чухал зүйл юм. Хайрт чинь найзуудтайгаа заал авах, фитнесст явах зэргийг нь ойлгодог байгаасай гэж хүсдэг. Чамайг ч бас өөрийн гэсэн дуртай зүйлтэй болоход тэд баярлах болно. Хувь хүний хөгжлийн тал дээр анхаарлаа хандуулж байна гэдэг та хоёрын харилцаанд ч бас эерэг нөлөө үзүүлэх юм шүү.

Нууц7: Эрчүүд ааваасаа суралцдаг. Хэрвээ чи залуугаа ямархуу эр хүн болохыг нь мэдэхийг хүсэж байвал, түүний аавыг ажигла. Ихэнх эрчүүдийн харицааны хандлагад гэр бүлийн хүмүүжил ихээхэн нөлөө үзүүлдэг. Түүний аав ээжийг нь хэрхэн хайрлаж, хэрхэн гэр бүлээ авч явж байгаагаас тэд үлгэр дуурайл авдаг.

Нууц8: Эрчүүд эмэгтэйчүүдээс хурдан “явдаг”. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү уур бухимдал, стресс, сэтгэл тавгүйтлийг тэсвэрлэж чаддаг. Харин эрчүүд эсрэгээрээ энэ бүхнээс залхаж, аль болох хурдан холдохыг хичээдэг. Хэрэв та хоёр муудалцсан хэдий ч чамд итгэл найдварын гал байвч, түүнд энэ тухай бодол огт байхгүй ч болсон байж мэдэх юм.

Нууц9: Эрчүүд нүүрний хувиралыг тэр бүр ойлгодоггүй. Ихэнх эрчүүд нүүрний хувирал, хоолойны өнгө өөрчлөгдөхийг тэр бүр ойлгож “уншиж” чаддагүй. Харин бүсгүйчүүд эсрэгээрээ. Тиймээс түүгээр таавар таалгаад байлгүй, юу хүсэж байгаагаа шуудхан хэл.

Нууц10: Эрчүүд сексийн тухай маш их боддог, бүр маш их шүү. Тиймээ, энэ магадгүй нууц биш, тодорхой зүйл байж болох юм. Дийлэнхи 60-аас доош насны эрчүүд сексийн тухай өдөрт хамгийн багадаа нэг удаа бодож амждаг. Харин эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь л энэ тухай боддог байна. Тэд ингэж төсөөлөн бодохдоо ихэнхдээ өөр өөр эмэгтэйчүүдтэй байгаагаар төсөөлдөг гэд боддоо. Гэхдээ ингэж төсөөлдөг гээд үүнийг хэрэгжүүлэх гэж байна гэсэн үг биш юм шүү.

Нууц11: Эрчүүд тохирох хүнээ “хайдаг”. Ихэнх эрчүүд зөвхөн сексийн тухай боддог гэдэг нь худлаа. Тэд секс бол хоёр хүний хоорондын нандин харилцаа гэдгийг мэддэг. Танихгүй хүнтэй секс хийхийн оронд удаан хугацааны турш, тогтвортой нэг л хүнтэй байхыг илүүд үздэг. Гол нь тохирох хүнээ л “хайдаг”-т байгаа юм.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>